Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -15...-20 градус, Дархадын хотгор, Завхан голын эх, Байдраг, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр -9...-14 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэрэлж, Онон голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -5...-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +4...+9 градус, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр 0...+5 градус дулаан, бусад нутгаар -1...-6 градус хүйтэн байна.

   Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр, -4...-6 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 9-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 10-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -13...-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -7...-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус дулаан, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -10...-15 градус хүйтэн, өдөртөө +2...+7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -16...-21 градус, өдөртөө +2...-3 градус хүйтэн байна. Хугацааны сүүлээр өдөртөө нийт нутгаар дулаарна.

Гал түймэр:

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 2 дугаар хороо Задгай”-д  хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 03.05-ны өдрийн 15:26 цагт хүлээн авсан.   Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход байрны гадна талд 3х4 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Дорноговь аймаг, Сайншанд сум Ганзам ба байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.05-ны өдрийн 16:50 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын 33 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн 9х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.

Дорнод аймаг, Хэрлэн (Сүмбэр) Баянтүмэн баг байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.05-ны өдрийн 22:11 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 52 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:     

Хэнтий аймаг, Дэлгэрхаан сум 1 дүгээр багийн “Нугаарын цагаан хөтөл” гэдэг газар / Хэнтий аймгийн төвөөс баруун хойд зүгт 250 км-т, Багануур дүүргээс зүүн урд зүгт 24 км-т/  Суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 03.05-ны өдрийн 18:40 цагт /23:00 цагт/ хүлээн авсан.  Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчдыг очиход иргэн Т-ийн 1 "Nissan patrol" загварын суудлын автомашин /5 зорчигчтой/ цасанд суусан байсныг  ажиллаж татан гаргасан. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Сургуулийн бэлтгэл ажлыг хангах мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч, мэдээлэл солилцлоо

Уулзалтад Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төр, захиргааны байгууллага, ЭМДЕГ, Эм, эмнэлгийн  хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношлогоо, эмчилгээний төв, нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төвийн удирдлага, холбогдоох мэргэжилтнүүд танхимаар болон цахимаар оролцлоо.

Хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

Урин дулаан цаг ирж байгаатай холбогдон дээр дурьдсан голуудын саваар шар усны үер буух нөхцөл бүрдэх тул хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.