Амжилт бүтээлээр арвин жил болно хэмээн бэлгэшээж байна

A- A A+

Монголын уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян мэндчилгээ дэвшүүллээ. Монгол түмний уламжлалт зан заншил, соёлын түүх болсон цагаан сарын баяр, билгийн тооллын XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жил айлчилж байна. Онцгой байдлын байгууллагад ажиллаж байсан үе, үеийн удирдлага, ахмадууд, одоо ажиллаж байгаа нийт алба хаагчиддаа болон та бүхний гэр бүлд билгийн тооллын XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье! Онцгой байдлын байгууллагын алба хаагчид улиран одож буй “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилдээ 4425 хүний амь нас, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын 460 орчим тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн байна.

Мөн Онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь, техник, тоног төхөөрөмжийн хангалтыг 57 хувьд хүргэж, алба хаагчдын нийгмийн баталгааг хангах, эрх зүйн орчныг шинэчлэхэд дэвшил гаргасан, ололт амжилт дүүрэн жил байлаа.  Монголын түүхийн цагалбарт морь жил агуу хаад мэндэлж, мэргэн удирдагчид хаан ширээнд заларч, ялалтын уухай буухиалсан олон сайхан түүхэн үйл явдлууд тэмдэглэгдэн үлдсэн нь бий. Онцгой байдлын байгууллагын хувьд ч угтан ирж буй гал морин жилдээ дэвшүүлсэн зорилго, зорилтуудаа хэрэгжүүлж, амжилт бүтээлээр арвин жил болно хэмээн бэлгэшээж байна. Та бидний санасан бүхэн сэтгэлчлэн бүтэж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхны дээдээр бялхахын өлзий дэмбэрэлтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
 
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, 
ХОШУУЧ ГЕНЕРАЛ                          Г.АРИУНБУЯН

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Хамтран хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр (2026.06.04) Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийг түр орлон гүйцэтгэгч Чандра Мохан Арораг хүлээн авч уулзаж, Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд Шадар сайд Н.Номтойбаяр, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй төслүүд үр дүнтэй байгааг онцолж, гамшгаас хамгаалах, гамшгийн эрт сэрэмжлүүлэх, зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог хөгжүүлэх, орчин үеийн технологид суурилсан шийдлүүдийг нэвтрүүлэх ажлын талаар танилцууллаа. Тэрбээр гамшгаас хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр ажиллаж байгааг дурдаж, онцгой байдлын салбарын санхүүгийн тогтвортой байдал, удирдлага зохион байгуулалт, гамшгийн эрсдэлийг бууруулах тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн өөрчлөлтүүдийг тусгахаар ажиллаж байгаагаа онцлов. Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийг түр орлон гүйцэтгэгч Чандра Мохан Арора, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран хэрэгжүүлж буй гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх төслийн явцыг танилцуулж, цаашид хамтын ажиллагааг үргэлжлүүлнэ гэв.

Уулзалтаар журмын онцлог, анхаарах асуудлын талаар хэлэлцлээ

Тус журам батлагдсанаар орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаас төрөлжсөн болон лавлагаа шатлалын эмнэлэг хооронд үйлчлүүлэгчийг Онцгой байдлын байгууллагын нисдэг тэргээр агаараар тээвэрлэх эрхзүйн орчин бүрдэнэ.

Мэргэжлийн аврагч-усчин, шумбагчийн анхан шатны сургалтыг зохион байгуулж байна

Алба хаагчид усны бага гүнд шумбалтын иж бүрдэлтэй шумбах, усны мандал дээр аврах сэлэлтээр 20-25 метрийн зайд сэлэх, аврах цагираг шидэх, аврах завь сэлүүрдэх, уснаас эрэн хайх, аврах бүлгийн ажиллагаа зохиоон байгуулах чадваруудыг эзэмшиж байна.