Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай харьцуулсан мэдээлэлд үндэслэн зудын байдлыг үнэлэхэд 11 аймгийн 56 сумын нутаг цагаан зудтай, 15 аймгийн 56 сумын нутаг цагаанаар зудархуу нөхцөлтэй байна.

Тодруулбал, Увсын Түргэн, Малчин, Зүүнговь, Тэс, Хяргас, Баруунтуруун, Цагаанхайрхан, Өндөрхангай, Ховдын Булган, Үенч, Алтай, Завханы Тэс, Баянтэс, Сантмаргац, Цэцэн-Уул, Нөмрөг, Хөвсгөлийн Цэцэрлэг, Булганы Хангал, Дашинчилэн, Гурванбулаг, Баяннуур, Өвөрхангайн Тарагтын баруун, Гучин-Ус, Өлзийт, Есөнзүйл, Сант, Баянгол, Төгрөг, Зүүнбаян-Улаан, Богдын өмнө, Баруунбаян-Улаан, Хайрхандулаан, Баян-Өндөр, Сэлэнгийн Түшиг, Цагааннуур, Хушаат, Зүүнбүрэн, Алтанбулаг, Шаамар, Жавхлант, Баруунбүрэн, Сант, Сайхан, Хүдэр, Ерөө, Орхонтуул, Орхон, Мандал, Дархан-Уулын Орхон, Дархан, Хонгор, Төвийн Баян, Батсүмбэр, Дундговийн Адаацаг, Дорнодын Чойбалсан, Дашбалбар сумдын нутгаар цагаан зудтай.
Баян-Өлгийн Сагсай, Цэнгэл, Увсын Ховд, Сагил, Давст, Тариалан, Зүүнхангай, Завханы Баянхайрхан, Сонгино, Түдэвтэй, Ургамал, Завханмандал, Тэлмэн, Тосонцэнгэл, Их-Уул, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Отгон, Говь-Алтайн Тонхил, Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ, Цагаан-Үүр, Баянхонгорын Галуут, Жаргалант, Булганы Булган, Бугат, Орхоны Баян-Өндөр, Өвөрхангайн Нарийнтээл, Сэлэнгийн Сүхбаатар, Баянгол, Төвийн Заамар, Цээл, Лүн, Баянчандмань, Өндөрширээт, Алтанбулаг, Баян-Өнжүүл, Зуунмод, Угтаалцайдам, Дундговийн Эрдэнэдалай, Сайхан-овоон хойд, Хэнтийн Өмнөдэлгэр, Дэлгэрхаан, Жаргалтхаан, Баянмөнх, Баян-Овоо, Норовлин, Сүхбаатарын Баяндэлгэр, Наран, Дарьганга, Дорнодын Баян-Уул, Баяндун, Чулуунхороот, Гурванзагал, Сэргэлэн, Цагаан-Овоо, Халхгол сумдын нутгаар цагаанаар зудархуу нөхцөлтэй байна.
Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэс
2026/02/13
Шинэ мэдээОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс “Гамшиг, аюулт үзэгдэл, ослын нэр томьёоны тодорхойлолт” сэдэвт судалгааны ажлыг хийж, захиалагч тал болох Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг болон Эрсдэлийн удирдлагын газарт хүлээлгэн өглөө.
2026/02/13
Шинэ мэдээДээрх ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 1013 га, хээрийн 579.058 га буюу нийт 582.748 га талбай өртсөн байна.
2026/02/13
Шинэ мэдээНийт дуудлагын 117 нь обьектын гал түймэр, 8 нь ой, хээрийн түймэр, 2 нь газар хөдлөлт, 7 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.