Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ

A- A A+

КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны улмаас үерийн далан сэтэрч, тус улсын гол хурдны зам нурсан байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрх баригчид хойд бүс нутгийн 3000 орчим оршин суугчийг яаралтай нүүлгэн шилжүүлжээ.

Коимбра хотын ойролцоох Мондего голын далан сэтэрснээр Лиссабон болон Порту хотуудыг холбодог "A1" хурдны замын тулгуур багана нурж, зам дээр том ангал үүсжээ. Коимбра хотын дарга Ана Абрунхоза үндэсний телевизээр өгсөн ярилцлагадаа "Коимбра болон ойролцоох суурингууд үерийн улмаас маш хүнд нөхцөл үүсээд байгаа бөгөөд зарим суурин үерт боогдоод байгааг" хэлсэн байна.

Эрх баригчид "үерийн усыг тогтоон барих хүчин чадлынхаа хязгаарт тулаад байна" гэж Ерөнхий сайд Луис Монтенегро  өмнө нь мэдэгджээ. Өнгөрсэн сарын сүүлчээс хойш тус улсын төв болон өмнөд хэсгийг хүчтэй шуургууд дайран өнгөрсний дараа олон зуун мянган хүн гэрэл цахилгаангүй болоод байна. Одоогийн байдлаар байгалийн гамшгийн улмаас 15 хүн амиа алджээ.

Хоёр долоо хоногийн өмнө болсон "Кристин" шуурганы үеэр эрх баригчдын авсан арга хэмжээ удаан, үр дүнгүй байсан гэх шүүмжлэлийн улмаас Дотоод хэргийн сайд Мариа Лусия Амарал огцорсон бөгөөд Ерөнхий сайд Л.Монтенегро Коимбрад биечлэн очиж, онцгой байдлын ажиллагааг удирдсан байна.

Эх сурвалж: montsame.mn

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын нэр томьёоны тодорхойлолтыг тодотгож боловсрууллаа

ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс “Гамшиг, аюулт үзэгдэл, ослын нэр томьёоны тодорхойлолт” сэдэвт судалгааны ажлыг хийж, захиалагч тал болох Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг болон Эрсдэлийн удирдлагын газарт хүлээлгэн өглөө.

Өнгөрөгч 7 хоногт 8 удаагийн ой, хээрийн гал түймрийг унтраалаа

Дээрх ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар  ойн 1013 га, хээрийн 579.058 га буюу нийт 582.748 га талбай өртсөн байна.

Алба хаагчид 3 иргэнийг авран хамгаалж, 54 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Нийт дуудлагын 117 нь обьектын гал түймэр, 8 нь ой, хээрийн түймэр, 2 нь газар хөдлөлт, 7 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.