Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг орон нутгийн онцлогт тохируулан хэрэгжүүлэхийг үүрэг болголоо

A- A A+

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг Хангайн бүсийн аймаг, сумдын өвөлжилтийн нөхцөл байдал, орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, “Шинэ хоршоо–Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай танилцаж, санал, дүгнэлт боловсруулах хүрээнд орон нутагт ажиллаж байна.

Ажлын хэсэг өнөөдөр /2026.02.12/ Баянхонгор аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанд оролцож, аймгийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх бодлого, арга хэмжээг орон нутагтаа хэрхэн бодитой хэрэгжүүлж, иргэдийн аюулгүй байдал, амь нас, эд хөрөнгийг хамгаалах үйл ажиллагаанд ямар хариу арга хэмжээ авч ажиллаж байгаа талаарх мэдээллийг сонсож, санал солилцлоо.

Баянхонгор аймгийн хэмжээнд хонин толгойд шилжүүлснээр 6.1 сая толгой мал өвөлжиж байгаа бөгөөд Өвөрхангай, Төв, Хэнтий, Говь-алтай, Говь-сүмбэр, Дорнод, Сүхбаатар, Улаанбаатар, Хөвсгөл, Сэлэнгэ, Дундговь, Дорноговь, Завхан аймгуудад 74 өрхийн 17 мянган толгой мал оторлож байна.

Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг “Тохиолдож болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх бодлого, арга хэмжээг орон нутагтаа бодитой хэрэгжүүлж, иргэдийн аюулгүй байдал, амь нас, эд хөрөнгийг хамгаалах үйл ажиллагаанд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг

 Аав минь цэргийн хурандаа хүн байсан учраас тушаал авсан газар бүрт нь хамт “нүүж”, цэргийн хүний амьдралын жаргал, зовлонг багаасаа гадарладаг байсан минь энэ албыг сонгох шалтгаан болж байлаа.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Гамшгийн эрсдэлийг бууруулах хүрээнд хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, сайн туршлагыг танилцууллаа

Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн Ажлын албанаас баруун бүсийн аймгуудын Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн цахим уулзалт, семинарыг өнөөдөр зохион байгууллаа.