Ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

A- A A+

 "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг ОБЕГ-ын удирдлага, Ахмадын хорооны удирдах зөвлөлөөс өнөөдөр зохион байгууллаа. 

Хүндэтгэлийн арга хэмжээнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян оролцож, хүрэлцэн ирсэн ахмадууддаа сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ.  

Хошууч генерал Г.Ариунбуян энэ үеэр  “Онцгой байдлын байгууллагын түүхийн эзэд, алба хаагчдын бахархал, амжилт, бүтээлийн буухиаг эхлүүлж, үргэлжлүүлсэн үе, үеийн удирдан манлайлагчид, ажилтан, алба хаагчид,аврагчид та бүхэндээ эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүссэн ерөөе.  Цаашид ч та бүхний минь ажил үйлсийн үр дүн, туршлага, сургамж, санал зөвлөмж үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

 Энэ үеэр  60, 70, 80 насны  тэгш ой тохиож байгаа ахмадуудад гарын бэлэг гардуулж, Ахмадын хорооны “Ахмадын алдар” тэмдгээр  зарим хүнийг шагнаж, урамшууллаа.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг

 Аав минь цэргийн хурандаа хүн байсан учраас тушаал авсан газар бүрт нь хамт “нүүж”, цэргийн хүний амьдралын жаргал, зовлонг багаасаа гадарладаг байсан минь энэ албыг сонгох шалтгаан болж байлаа.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Гамшгийн эрсдэлийг бууруулах хүрээнд хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, сайн туршлагыг танилцууллаа

Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн Ажлын албанаас баруун бүсийн аймгуудын Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн цахим уулзалт, семинарыг өнөөдөр зохион байгууллаа.