Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна

A- A A+

Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.3 хувиар өссөн үзүүлэлтэй байгаа юм.  Түймрийн шалтгаан нөхцлийн дийлэнх хувь нь айл, өрхүүдэд ашиглагдаж байгаа пийшин, зуухны гэмтэл, хэт галлагаа, ил задгай асгасан цогтой үнс нурам, иргэдийн болгоомжгүй үйл ажиллагаа, зориулалтын бус цахилгааны утасны ашиглалт, цахилгаан хэлхээний хэт ачаалал зэргээс үүддэг байна. 

 

Иймд иргэд, аж, ахуйн нэгж, байгууллагууд:

Гэмтэлтэй болон зориулалтын бус цахилгаан утас ашиглахгүй байх

Ил утастай тень, плитка хэрэглэхгүй байх, цахилгаан бага зарцуулдаг стандартын шаардлага хангасан цахилгаан халаагуур хэрэглэх

Цахилгаан залгуур/уртасгагч/-т нэг дор олон буюу цахилгаан хэрэгсэл залгаж ачааллыг хэтрүүлэхгүй байх

Цахилгаан хэрэгслийг залгаатай удаан хугацаагаар орхиж явахгүй байх

Харилцан адилгүй голчтой /зэс, хөнгөн цагаан/ цахилгаан дамжуулах утсыг холбож хэрэглэхгүй байх

Яндангийн цонолт, халалтаас урьдчилан сэргийлэх

Үнс нурмаа ил задгай асгахгүй байх

Гэмтэлтэй пийшин зуух ашиглахгүй байх

Пийшин, зуухны галлагааг хэтрүүлэхгүй байх зэргээр аюулгүй байдлаа хангаж, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна. 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Цэргийн хэргийн мэдлэг олгох сургалтад хамрагдаж, тангараг өргөлөө

Алба хаагчид онолын, цэргийн дүрмийн болон жагсаалын бэлтгэл, бие бялдрын цогцолбор хичээл гэсэн сэдвийн хүрээнд 21 хоногийн хугацаанд суралцлаа.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Хурандаа Ц.Ганчимэг: “Онцгой байдал - гамшиг судлал” ахисан түвшний хөтөлбөрт элсэн суралцахыг урьж байна

“Онцгой байдал-гамшиг судлал” магистрын хөтөлбөр нь 2022 онд Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн шалгуур, шаардлагыг бүрэн хангаж, магадлан итгэмжлэгдсэн. Улмаар 2024 онд хөтөлбөрийн ахиц дэвшлийн үнэлгээгээр сургалт-судалгааны тогтвортой хөгжлийг амжилттай тайлагнасан нь тус хөтөлбөрийн үндэсний хэмжээний статус болон академик чансааг бататгаж байна.