Төслийн хамтарсан зохицуулах хорооны VIII хуралдаан боллоо

A- A A+

Онцгой байдлын ерөнхий газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх II” шатны төслийн  хамтарсан зохицуулах хорооны VIII хуралдаан өнөөдөр боллоо.

Хуралд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг, ЖАЙКА-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын орлогч дарга Иноүэ Юки нар оролцож, үг хэллээ. 

Хурандаа Ц.Уранчимэг хэлсэн үгэндээ "Энэхүү төсөл нь  манай улсын гамшгаас хамгаалах салбарт нэн тулгамдсан асуудал болох газар хөдлөлтийн эрсдэлийг бууруулахад бодит хувь нэмэр оруулж буй, үр дүнтэй төсөл юм. Төслийн баг болон ажлын хэсгийн гишүүдийн хүчин чармайлтын үр дүнд барилга байгууламжийн аюулгүй байдлыг дээшлүүлэх ажлын зохион байгуулалт, төлөвлөлт, хүний нөөцийн болон техникийн чадавхыг сайжруулах, энэ ажлын ач холбогдлыг үндэсний хэмжээнд ойлгуулах өргөн хүрээтэй ажлууд өнгөрсөн хугацаанд амжилттай хийгдсэн. Тухайлбал, барилгын газар хөдлөлт тэсвэрлэлтийг дээшлүүлэх чиглэлээр салбарын бодлогын баримт бичиг, дүрэм, зааврыг шинэчилж, батлуулах ажлыг эрчимтэй зохион байгуулсан бол Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн барилгын хүчитгэлийн барилга угсралтын ажил өнгөрсөн оны дөрөвдүгээр сард эхэлж, 70 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн барилгын хүчитгэлийн сургалтыг төлөвлөгөөний дагуу үр дүнтэй зохион байгууллаа" хэмээн онцолсон юм. 

Хуралдаанд ХББОСЯ, Сангийн яам, ЭМЯ, БХТ, ЭЗХЯ, БШУЯ, ОБЕГ, ЦУОШГ-ын холбогдох мэргэжилтэн, төлөөлөгчид оролцож, ажлын хэсгүүд хийж, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааныхаа талаар танилцууллаа.

Хамтарсан зохицуулах хорооны VII хурлаас хойш төслийн хүрээнд “Газар хөдлөлт тэсвэрлэлтийг хангах барилгын хүчитгэлийн үйл ажиллагааг зохион байгуулах заавар”, “Хоргодох байраар ашиглах сургууль, цэцэрлэгийн төлөвлөлтийн гарын авлага”, өрөгт, цутгамал төмөр бетон, том хавтгаалжин угсармал бүтээцтэй барилгын үнэлгээ, хүчитгэлийн гурван дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж, шинээр ган бүтээцтэй барилгын газар хөдлөлт тэсвэрлэлтийг үнэлэх, хүчитгэх “БД 22‑107‑25” дүрмийг тус тус боловсруулж, батлуулаад байна.

Мөн аймгийн хот байгуулалт, барилга, барилгын материалын асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан “Барилгын хүчитгэлийн үйл ажиллагааг зохион байгуулах заавар”, “Хоргодох байраар ашиглах сургууль, цэцэрлэгийн төлөвлөлтийн гарын авлага”-ын танилцуулах онлайн сургалт болон Онцгой байдлын байгууллагын сургалт хариуцсан мэргэжилтэн, алба хаагчдад зориулан боловсруулсан “Барилгын газар хөдлөлтийн тэсвэрлэлтийн сургалтын гарын авлага”-ыг ашиглах чадавхжуулах сургалтыг тус тус зохион байгуулсан юм. 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Сургуулийн бэлтгэл ажлыг хангах талаар мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгөх уулзалтыг зохион байгууллаа

Энэ хүрээнд гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн зохион байгуулалт, анхаарах асуудал, гамшгийн эрсдэлд суурилсан гамшгаас хамгаалах төлөвлөлт, гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах арга зүй, анхаарах асуудал, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн харилцан ажиллагаа, бэлэн байдал, бэлтгэл ажлын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ сэдвийн хүрээнд холбогдох удирдлага, мэргэжилтнүүд мэдээлэл өгсөн юм. 

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Урьдчилан сэргийлэхэд онцгойлон анхаарах нь учрах эрсдэлийг бууруулдаг

Хамтын ажиллагааны хүрээнд орон нутаг руу чиглэсэн ойжуулалтын ажил, хүүхэд залууст мод тарихын ач холбогдол, ой хээрийн гал түймрээс хэрхэн урьдчилан сэргийлж, ойн санг хамгаалах зөв дадалд сургах ажлуудыг үе шаттай хэрэгжүүлнэ.