Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн алба хаагчдыг хамруулсан цахим уулзалтыг зохион байгууллаа

A- A A+

ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн зохицуулагч, дүн бүртгэл хариуцсан ахлах мэргэжилтэн, холбоо, зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, дуудлага хүлээн авагч, жолооч-холбоочин нарыг хамруулсан цахим хурлыг зохион байгууллаа.  

Алба хаагчдад Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв-119 дүгээр ангийн үйл ажиллагааны онцлог, эрх зүйн баримт бичиг, ерөнхий зохицуулагч болон дуудлага хүлээн авагч нарын үүрэг зорилго, харилцан ажиллагаа, техникийн бэлэн байдлын талаар мэдээлэл өгсөн юм.

Мөн  болзошгүй гамшиг, ослын үед холбоо зохион байгуулах дадлага сургуулийг орон нутгийн онцлогт тохируулан зохион байгуулах, холбогдох эрхзүйн баримт бичгүүдийг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөх зэргээр мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүлэхийг үүрэг болголоо.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнүүд мэргэшүүлэх сургалтад хамрагдлаа

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал нь зөвхөн дүрэм, журам мөрдүүлэх асуудал бус байгууллагын тогтвортой үйл ажиллагаа, хүний нөөцийн бодлого, удирдлагын манлайллын салшгүй хэсэг.

Хяналт, шалгалтыг орон нутгийн онцлогт тохируулан зохион байгуулж, шуурхай арга хэмжээг хэрэгжүүлэхийг анхааруулав

Тус хяналт, шалгалт нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн түвшинд аливаа болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг арилгах, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангуулах, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, байгаль орчныг хамгаалах, аюулгүй амьдрах, ажиллах ээлтэй орчныг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байгаа нэгдсэн арга хэмжээ юм.

Хүүхэд, багачууд албаны онцлогтой танилцаж, гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүллээ

Степп Аренад гурван өдөр үргэлжилсэн тус фестивалд оролцсон 500 гаруй хүүхэд багачууд, 300 орчим эцэг эх, асран хамгаалагчдад гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгож, албаны онцлогийг танилцууллаа.