Зудын байдлыг үнэлэхэд 11 аймгийн 52 сум цагаан зудтай байна

A- A A+

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай харьцуулсан мэдээлэлд үндэслэн зудын байдлыг үнэлэхэд 11 аймгийн 52 сум цагаан зудтай, 14 аймгийн 61 сум цагаанаар зудархуу нөхцөлд байна. 

Тодруулбал,   Увсын Хяргас, Өндөрхангай, Ховд, Зүүнговь, Түргэн, Малчин, Цагаанхайрхан Ховдын Алтай, Үенч, Булган, Завханы Цэцэн-Уул, Тэс, Баянхайрхан, Баянтэс, Нөмрөг, Эрдэнэхайрхан, Хөвсгөлийн Цэцэрлэг, Өвөрхангайн Уянга, Гучин-Ус, Зүүнбаян-Улаан, Баянгол, Сант, Төгрөг, Есөнзүйл, Өлзийт, Баян-Өндөр, Бүрд, Тарагт, Хайрхандулаан, Булганы Хангал, Баяннуур, Гурванбулаг, Орхоны Баян-Өндөр, Жаргалант, Сэлэнгийн Баруунбүрэн, Баянгол, Мандал, Зүүнбүрэн, Орхонтуул, Хушаат, Түшиг, Орхон, Хүдэр, Ерөө, Цагааннуур, Дархан-Уулын Шарынгол, Дархан, Орхон, Хонгор, Төвийн Зуунмод, Эрдэнэсант, Дорнодын Чойбалсан сумдын нутгаар цагаан зудтай. 


Баян-Өлгийн Сагсай, Увсын Зүүнхангай, Өмнөговь, Тэс, Баруунтуруун, Давст, Сагил, Тариалан, Завханы Ургамал, Түдэвтэй, Сонгино, Тэлмэн, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Отгон, Тосонцэнгэл, Завханмандал, Их-Уул, Баянхонгорын Жаргалант, Галуут, Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ, Цагаан-Үүр, Булганы Бугат, Дашинчилэн, Рашаант, Өвөрхангайн Баруунбаян-Улаан, Богд, Сэлэнгийн Сүхбаатар, Төвийн Цээл, Алтанбулаг, Баянчандмань, Угтаалцайдам, Заамар, Лүн, Өндөрширээт, Баян-Өнжүүл, Батсүмбэр, Жаргалант, Дундговийн Луус, Хулд, Сайнцагаан, Дэрэн, Өндөршил, Хэнтийн Биндэр, Дэлгэрхаан, Мөрөн, Өмнөдэлгэр, Өндөрхаан, Жаргалтхаан, Дорноговийн Дэлгэрэх, Айраг, Сүхбаатарын Баяндэлгэр, Наран, Онгон, Дорнодын Чулуухороот, Баяндун, Цагаан-Овоо, Халхгол, Сэргэлэн, Гурванзагал, Дашбалбар сумдын нутгаар цагаанаар зудархуу нөхцөлтэй байна. 

Эх сурвалж: ЦУОШГ

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Ирэх сарын цаг агаарын ерөнхий төлөв

Хур тунадас нутгийн баруун өмнөд хэсгээр дунджаас бага, зүүн өмнөд хэсгээр дунджаас ахиу орж, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Муудалтын үеүдийн хувьд сарын эхээр баруун аймгуудын нутгаар дулаан байх хэдий ч зүүн аймгуудын нутгаар сэрүүвтэр байх ба цаашлаад нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар эрс сэрүүсэж, хүчтэй салхи шуургатай байх магадлал өндөр байна.

Эрсдэлээ шалгая, аюулгүй байдлаа хангая

Энэ нь аливаа гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлж, эрсдэлийг үнэлж, бууруулах арга хэмжээг бүх шатанд эртнээс  хэрэгжүүлэхийг зөвлөдөг билээ.