Шинэчлэгдэн батлагдсан бодлогын барит бичгүүдийг танилцуулж, цаашид анхаарах асуудлын талаар үүрэг чиглэл өглөө

A- A A+

ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын дарга, захирагч, төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, ангиллын сургалт, сурталчилгаа урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, гамшгийн эрсдэлийн удирдлага, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн нарт цахимаар нэгдсэн мэдээлэл өглөө. 

Энэ үеэр Монгол Улсын Гамшгаас хамгаалах төлөвлөгөө, Онцгой байдлын байгууллагын бэлэн байдлын удирдамж шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан  баримт бичгийн онцлог, шинэчлэлт, гарах үр дүн, аймаг, орон нутгийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах арга зүйн талаар танилцуулсан юм. 

Мөн Эрчим хүчний болон Эрүүл мэндийн улсын албанд зохион байгуулах гамшгаас хамгаалах команд штабын сургууль, Сүхбаатар, Баянхонгор аймагт зохион байгуулах бэлэн байдлын үзлэгийн зохион байгуулалт, анхаарах асуудлын талаар мэдээлэл өгч, гамшгаас хамгаалах улсын хяналт болоод цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээтэй холбогдуулан үүрэг чиглэл өглөө.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргалаа

Нийслэлийн ХУД-ийн 15-р хороо, Цэнгэлдэх хотхоны байранд өнөөдөр (2026.05.27) 16:02 цагт гарсан галыг 18:20 цагт бүрэн унтраалаа.

NEMA Podcast-16

Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг

 Аав минь цэргийн хурандаа хүн байсан учраас тушаал авсан газар бүрт нь хамт “нүүж”, цэргийн хүний амьдралын жаргал, зовлонг багаасаа гадарладаг байсан минь энэ албыг сонгох шалтгаан болж байлаа.