“Говийн чоно-2026” олон улсын дадлага сургуулийг Увс аймагт зохион байгуулна

A- A A+

Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Номхон далайн хуурай замын цэргийн командлалтай хамтран "Говийн чоно-2026" олон улсын дадлага сургуулийг Увс аймагт зохион байгуулахтай холбогдуулан сургуулийн бодлого боловсруулах ажлын хэсгийн уулзалт энэ сарын 21-23-ний өдрүүдэд ОБЕГ-т боллоо. 

Ажлын хэсгийн хурлыг ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг, АНУ-ын Монгол дахь Элчин сайдын яамны Атташегийн орлогч, хошууч Дмитрий Леонтев нар ахалж байгаа бөгөөд энэ үеэр сургуулийн агуулга, хөтөлбөрийг бүс, орон нутгийн гамшгийн төрөл, эрсдэлт хүчин зүйл, онцлог, хүмүүнлэгийн тусламжийн хэрэгцээнд тулгуурлан боловсрууллаа. 

Увс аймаг нь Монгол Улсынн баруун хязгаарт орших, уулархаг тогтоцтой, гол мөрөн, нуур цөөрөм олонтой бүс нутаг бөгөөд тал хээр, уул нуруу, голын сав газар, нуурын экосистем зэрэг олон төрлийн байгалийн тогтоц нэг дор бүрэлдсэнээрээ онцлогтой. Үүнээс үүдэж цасан шуурга, үер зэрэг аюулт үзэгдэлд өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Тиймээс “Говийн чоно-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хамтын ажиллагааг бодитоор туршин сайжруулах, оролцогч талууд туршлага, мэдлэгээ солилцох, практик сургалтаар дамжуулан шинэ сорилтуудыг даван туулах чадавхаа бэхжүүлэх, улмаар урт хугацааны түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэж байна.

Увс аймаг нь Монгол Улсын баруун хязгаарт орших, уулархаг тогтоцтой, гол мөрөн, нуур цөөрөм олонтой бүс нутаг бөгөөд тал хээр, уул нуруу, голын сав газар, нуурын экосистем зэрэг олон төрлийн байгалийн тогтоц нэг дор бүрэлдсэнээрээ онцлог. Гэвч энэ нь цасан шуурга, үер зэрэг аюулт үзэгдэлд өртөх эрсдэлийг мөн нэмэгдүүлдэг. Тиймээс “Говийн чоно-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хамтын ажиллагааг бодитоор туршин сайжруулах, оролцогч талууд туршлага, мэдлэгээ солилцох, практик сургалтаар дамжуулан шинэ сорилтуудыг даван туулах чадавхаа бэхжүүлэх, улмаар урт хугацааны түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэж байна. 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Энэ үед мал аж ахуйн салбарт ямаа самнах, мал төллөх, отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл өгөх зэрэг ажил эрчимтэй явагдаж байгаа тул малчид, иргэд та бүхэн цаг агаарын аюултай үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон зөвлөж байна. 

Залуу офицеруудын хөгжлийн жилийн нээлтийн арга хэмжээ боллоо

“Залуу офицерууд"-ын хөгжлийн жилийн хүрээнд офицеруудын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, мэргэжлийн хөгжлийг дэмжих, нийгмийн идэвх оролцоог өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, бусдад үлгэрлэн манлайлах чадварыг төлөвшүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээнүүдийг төлөвлөн хэрэгжүүлж байна.

Хүүхдийн дуу хоолойг сонсох өдөр

Монгол улс Олон улсын Хүүхдийн тусламжийн утас (Child helpline international)-ны байгууллагын гишүүн орон бөгөөд дэлхийн 168 улсад хүүхдийн тусламжийн 173 утас ажилладаг байна.