"Хүмүүнлэгийн баг"ийн ээлжит хуралдаанаар өвөлжилтийн нөхцөл байдал, ойрын хугацааны цаг агаарын урьдчилсан төлөв, өвөлжилт, хаваржилт хүндэрснээс үүдэн гарах зудын эрсдэлийн талаар хэлэлцлээ. Хурлыг УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, НҮБ-ын Суурин зохицуулагч Яаап Вэн Хайердэн нар хамтран удирдсан юм.

Хурандаа Т.Баярхүү хурлыг нээж хэлсэн үгэндээ, "Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал цаашид хүндрэх магадлалтай байна. Тиймээс эрсдэлийг бодитоор үнэлэх, мэдээллийг цаг алдалгүй солилцох нь хүмүүнлэгийн хариу арга хэмжээг шуурхай, үр дүнтэй хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой. Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт, агаарын температурын олон жилийн дундажтай харьцуулсан мэдээлэлд үндэслэн хийсэн үнэлгээгээр 9 аймгийн 36 сум цагаан зудтай, 16 аймгийн 54 сум цагаанаар зудархуу байна" гэлээ.

Хуралдаанд оролцогчид энэ үеэр цаг үеийн нөхцөл байдлын бодитой, шуурхай мэдээлэл нь хүмүүнлэгийн шийдвэр гаргалтын үндэс болохыг тэмдэглээд, төр, олон улсын байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэх шаардлагатайг онцоллоо.
Өвөлжилт хүндэрч, ялангуяа хаврын улиралд мал төллөх үеэр эрсдэл нэмэгдэх хандлагатай байгааг харгалзан олон улсын байгууллагууд нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж, шаардлагатай тохиолдолд хүмүүнлэгийн дэмжлэгийг нэмэгдүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.

2026/01/20
Шинэ мэдээХөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал нь зөвхөн дүрэм, журам мөрдүүлэх асуудал бус байгууллагын тогтвортой үйл ажиллагаа, хүний нөөцийн бодлого, удирдлагын манлайллын салшгүй хэсэг.
2026/01/20
Шинэ мэдээТус хяналт, шалгалт нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн түвшинд аливаа болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг арилгах, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангуулах, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, байгаль орчныг хамгаалах, аюулгүй амьдрах, ажиллах ээлтэй орчныг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байгаа нэгдсэн арга хэмжээ юм.
2026/01/20
Шинэ мэдээСтепп Аренад гурван өдөр үргэлжилсэн тус фестивалд оролцсон 500 гаруй хүүхэд багачууд, 300 орчим эцэг эх, асран хамгаалагчдад гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгож, албаны онцлогийг танилцууллаа.