Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газрын 2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбогдуулан ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням, Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга, Д.Очирбаттай хоёр талын уулзалт хийлээ.
Онцгой байдлын ерөнхий газраас Эрүүл мэндиийн улсын албанд гамшгаас хамгаалах команд штабын сургууль болон эрүүл мэндийн байгууллагуудад гамшгаас хамгаалах улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт шалгалтыг зохион байгуулах юм.
Мөн хамтын ажиллагааг хэрэгжүүлэх эрх зүйн баримт бичгийг боловсруулж, ирэх наймдугаар сард Монгол Улсад зохион байгуулагдах цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР-17)-д хамтран ажиллах талаар санал солилцлоо.

2026/01/20
Шинэ мэдээНийслэлийн ХУД-ийн 15-р хороо, Цэнгэлдэх хотхоны байранд өнөөдөр (2026.05.27) 16:02 цагт гарсан галыг 18:20 цагт бүрэн унтраалаа.
2026/01/20
Подкаст
2026/01/20
Шинэ мэдээАав минь цэргийн хурандаа хүн байсан учраас тушаал авсан газар бүрт нь хамт “нүүж”, цэргийн хүний амьдралын жаргал, зовлонг багаасаа гадарладаг байсан минь энэ албыг сонгох шалтгаан болж байлаа.