Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Агаарын температур өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Сэлэнгэ, Ерөө голын хөндийгөөр -32...-37 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Эг, Үүр, Орхон, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -27...-32 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -16...-21 градус, бусад нутгаар -22...-27 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -41...-43 градус, бусад хэсгээр -33...-35 градус, өдөртөө -25...-27 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 24-нд Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх нутгаар секундэд 3-8 метр. 22-нд нутгийн баруун хэсгээр, 23-наас нийт нутгаар өдөртөө хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндий, Орхон-Туулын бэлчирээр шөнөдөө -41...-46 градус, өдөртөө -30...-35 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -35...-40 градус, өдөртөө -23...-28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -8...-13 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -13...-18 градус, бусад нутгаар шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -18...-23 градус хүйтэн байна.

Гал түймэр:

Дархан-Уул аймаг, Дархан сум 6 дугаар багийн гарааш, автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.19-ний өдрийн 07:07 цагт хүлээн авсан Тус аймгийн Онцгой байдлын газрын 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ө-ийн 5х4 метрийн хэмжээтэй гарааш дотор иргэн Л-ийн “Toyota Prius-30” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 31 дүгээр хороо автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.19-ний өдрийн 07:02 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ж-ийн “Toyota Prius Alpha” загварын суудлын автомашин бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 19 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.19-ний өдрийн 10:17 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 7х7 метрийн хэмжээтэй байшингийн 3х2 метрийн хэмжээтэй галлагааны өрөөний дээвэр хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 2 хүүхдийг аюулгүй газарт гаргасан.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 20 дугаар хороо автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.19-ний өдрийн 18:21 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хааагчдыг очиход иргэн Д-ийн “Toyota Prius-30” загварын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймаг, Хужирт сум 5 дугаар баг байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.19-ний өдрийн 21:48 хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн С-ын 9х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл, ослын 70 удаагийн дуудлагаар ажиллаж, 27 иргэний амь насыг авран хамгаалав

Нийт дуудлагын 51 нь обьектын гал түймэр, 4 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 15 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна. 

Хамтын ажиллагааг эхлүүлэх талаар санал солилцлоо

Энэ үеэр тус улсын гамшгаас хамгаалах асуудал эрхэлсэн байгууллагатай харилцаа тогтоох, санамж бичиг байгуулах замаар хамтын ажиллагааг эхлүүлэх, туршлага солилцох хамтарсан уулзалт, сургалт, дадлага сургууль зохион байгуулах болон бусад чиглэлээр хамтран ажиллах талаар хэлэлцсэн юм.

Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэшүүлэх сургалтын бүртгэл эхэллээ

Тус сургалтад хамрагдах хүсэлтэй иргэнийг 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 03 дугаар сарын 20-ныг хүртэлх хугацаанд Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн 206 тоот өрөөнд бүртгэнэ.