Сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу 63 төрлийн сургалт, дадлагыг зохион байгуулна

A- A A+

Онцгой байдлын байгууллага 2026 оны сургуулийн жилдээ алба хаагчид хуулиар хүлээсэн үүргээ амжилттай биелүүлэх, сурч хөгжих, мэдлэг, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, мэргэших, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлээ хангах зорилгоор сургуулийн жилийн нээлтийг өнөөдөр нэгдсэн журмаар танхим болон цахим хэлбэрээр зохион байгууллаа.

Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг оролцож, хэлсэн үгэндээ "Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2025 оны А/191 дүгээр тушаалаар байгууллагын сургалт, бэлтгэлийн бодлого, журам, хөтөлбөрийг шинэчлэн баталж, сургалтыг илүү оновчтой, бодит үр дүнтэй, орчин үеийн шаардлагад нийцүүлсэн. Шинэчлэгдсэн бодлогын хүрээнд сургалтыг танхимын, дадлагын, цахим, бие даан суралцах, тактик, тархалтын хэлбэрээр зохион байгуулж, орон нутаг, нэгж бүрийн онцлогт тохируулан хэрэгжүүлж байгаа нь бодит ахиц авчирсан байна. Өнгөрсөн 2025 онд төлөвлөгөөт 53 сургалтад 1887, төлөвлөгөөт бус 8 сургалтад 817 алба хаагчийг хамруулан, сургалтын тоо 13 хувь, сургалтад хамрагдсан алба хаагчдын тоо 81.8 хувиар өссөн байна. Төв, орон нутгийн нэгжүүд давхардсан тоогоор 7521 удаагийн, 27.728 цагийн сургалтыг зохион байгуулж, давхардсан тоогоор 136.599 алба хаагчийг хамруулсан байна" гэлээ.

Онцгой байдлын байгууллагын бие бүрэлдэхүүний 2026 оны сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу хүний нөөцийг мэргэшүүлэх сургалт, бүсийн болон команд штабын дадлага, гадаад улс, олон улсын байгууллагатай хамтарсан сургууль, дадлага, бие бялдрын болон спортын тэмцээн уралдаан зэрэг нийт 63 төрлийн сургалт, дадлагыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Сургуулийн жилийн нээлтийн хүрээнд ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах сургалтын газрын дарга, хурандаа Х.Сүхбаатар "Сургалт, бэлтгэлийн нэгдсэн төлөвлөлт, гол үзүүлэлт, хэрэгжилтийн зохион байгуулалт", мөн газрын ахлах мэргэжилтэн, ахмад Т.Үлэмж "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн анхан шатны зааварчилгаа", Захиргаа, эрх зүй, хүний нөөцийн газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Хонгор "Амилуулах суурь төхөөрөмж",  Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар М.Жамъянчойжил "Ашиг сонирхлын зөрчил, ёс зүй, хариуцлага, анхаарах асуудал" сэдвийн хүрээнд мэдээлэл өглөө. 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Ирэх сарын цаг агаарын ерөнхий төлөв

Хур тунадас нутгийн баруун өмнөд хэсгээр дунджаас бага, зүүн өмнөд хэсгээр дунджаас ахиу орж, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Муудалтын үеүдийн хувьд сарын эхээр баруун аймгуудын нутгаар дулаан байх хэдий ч зүүн аймгуудын нутгаар сэрүүвтэр байх ба цаашлаад нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар эрс сэрүүсэж, хүчтэй салхи шуургатай байх магадлал өндөр байна.

Эрсдэлээ шалгая, аюулгүй байдлаа хангая

Энэ нь аливаа гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлж, эрсдэлийг үнэлж, бууруулах арга хэмжээг бүх шатанд эртнээс  хэрэгжүүлэхийг зөвлөдөг билээ.