ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын хэлтсийн дарга, докторант, хурандаа Д.Базаррагчаа “Хот суурин газрын гамшгийг даван туулах чадавхыг бэхжүүлэх арга зам” сэдвээр гамшиг судлалын докторын зэрэг хамгааллаа.

Монгол Улсын эдийн засгийн тогтвортой хөгжил, иргэдийг эрүүл, аюулгүй амьдрах эрхийг хангах гол асуудлын нэг нь байгалийн болон хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй гамшгийг даван туулах чадавхыг бэхжүүлэх, нэн ялангуяа хүн амын төвлөрөл, дэд бүтэц, барилга байгууламж ихтэй хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулж, гамшгийг даван туулах чадавхыг бэхжүүлэх явдал юм.

Тиймээс докторын зэрэг хамгаалсан сэдвийн хүрээнд дэвшүүлсэн стратеги үйл ажиллагааны санал, хотын гамшгийг даван туулах чадавхыг үнэлэх аргачлал нь хот суурин газрын гамшгийг даван туулах чадавхыг бэхжүүлэхэд чухал ач холбогдлыг бий болгож байна.

Хурандаа Д.Базаррагчаа нь Онцгой байдлын байгууллагаас ДХИС-д Гамшиг судлалын докторын зэрэг хамгаалсан 5 дахь эмэгтэй алба хаагч боллоо.

2026/01/19
Шинэ мэдээХүмүүнлэгийн андууддаа талархал илэрхийллээ
2026/01/19
Хоногийн мэдээУлаанбаатар хот, Баянгол дүүрэг 11 дүгээр хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 05.08-ны өдрийн 02:45 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 2х3 метрийн хэмжээтэй ил задгай хог шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
2026/01/19
Шинэ мэдээАлба хаагчид онолын, цэргийн дүрмийн болон жагсаалын бэлтгэл, бие бялдрын цогцолбор хичээл гэсэн сэдвийн хүрээнд 21 хоногийн хугацаанд суралцлаа.