Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас 5-10 м/с, говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэс, Сэлэнгэ, Ерөө голын хөндийгөөр -35...-40 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Эг, Үүр, Орхон, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -27...-32 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -17...-22 градус, бусад нутгаар -23...-28 градус хүйтэн байна.  

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 2-7 м/с, өдөртөө -26...-28 градус хүйтэн байна

Төлөв байдал: Нийт хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх нутгаар 5-10 м/с. 21-нээс нутгийн баруун хэсгээр, 22-ноос нийт нутгаар өдөртөө хүйтний эрч суларч Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндий, Орхон-Туулын бэлчирээр шөнөдөө -43...-48 градус, өдөртөө -32...-37 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -37...-42 градус, өдөртөө -25...-30 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -12...-17 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -16...-21 градус, бусад нутгаар шөнөдөө -29...-34 градус, өдөртөө -20...-25 градус хүйтэн байна.

Гал түймэр:

Өмнөговь аймаг, Даланзадгад сум 2 дугаар баг суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2026.01.18-ны өдрийн 10:27 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын 21 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн У-ын “Toyota Alphard” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо байшин  байна гэсэн дуудлагыг 2026.01.18-ны өдрийн 14:37 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ийн 10х15 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн 2 дугаар давхрын таазны хэсэг шатаж байсныг  ажиллаж  унтраасан.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 2026.01.19-ний өдрийн 01:39 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 2х2 метрийн хэмжээтэй хогийн сувагт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.       

Архангай аймаг, Эрдэнэбулган Наранбулаг багийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2026.01.19-ний өдрийн 04:14 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 51 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ын 5х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

 Автозамын тээврийн осол: Дархан-Уул аймаг, Дархан сум 1 дүгээр баг, “Хараа” голын гүүрний зүүн талд  Харзны усанд ороод буцаж явсан 4 хүн суудлын автомашинтайгаа “Хараа” голын мөсөнд цөмөрч, суусан тухай дуудлагыг 2026.01.18-ны өдрийн 18:51 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн  “Toyota Prius 30” загварын суудлын автомашин мөсөнд цөмөрч, суусан байсныг ажиллаж татан гаргасан.

Төв аймаг, Сэргэлэн сум Хайрхан багийн “Бунхны цагаан-Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 95 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 85 км-т/ Тус аймгийн Баянцагаан сумын харьяат, малчин Э нь 2026.01.18-ны өдрийн 11:00 цагийн орчим хонио хариулж яваад төөрч, сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 19:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид малчин Э /61 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 20:40 цагаас зохион байгуулж, мөн өдрийн 23:40 цагт гэрээс нь зүүн урд зүгт 4 км-т “Үзүүрийн цагаан-Овоо” гэдэг газраас  эсэн мэнд олж, хүлээлгэн өгсөн.

Дундговь аймаг, Эрдэнэдалай сум Өнгөт багийн "Ихэн гашуун" гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 137 км, сумын төвөөс баруун хойд зүгт 27 км-т/ Тус сумын харьяат малчин С нь 2026.01.18-ны  өдрийн 17:00 цагийн орчим явганаар малдаа яваад төөрч, сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 21:04 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн тасгийн алба хаагчид,сумын Мэргэжлийн ангийнхан малчин С /62 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 23:53 цагаас зохион байгуулж, 01.19-ний өдрийн 00:23 цагт “Ихэн гашуун” гэдэг газраас зүүн урд зүгт 20 км-т Сангийн далай багийн “Ар-Угтаал” гэдэг газраас  эсэн мэнд олж, сум дундын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн.

Цасанд суусан: Завхан аймаг, Цагаанхайрхан сум Баянбулаг багийн “Хүйтэнгийн дөрөлж” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 50 км-т, сумын төвөөс урд зүгт 20 км-т/с Отгон сумаас Улиастай сумын чиглэлд зорчиж явсан 9 зорчигчтой суудлын автомашин цасанд сууж, эвдэрсэн тухай дуудлагыг 2026.01.18-ны өдрийн 08:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Х-ын  "Toyota Prius 20" загварын суудлын автомашин эвдэрч цасанд суусан байсан зорчигчид /том хүн 3, хүүхэд 6/-ийг Улиастай суманд авчирч ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Улаанбаатар хот, Багахангай дүүрэг 1 дүгээр хороо, "Хүрзтэйн уурхай" гэдэг газар  5 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 2026.01.18-ны өдрийн 16:00 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 80 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн "Toyota Sai" загварын суудлын автомашин /1 том хүн, 4 хүүхэд/ цасанд суусан байсныг ажиллан татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлье

Харин он гарсаар улсын хэмжээнд өнөөдрийн /2026.01.19/ байдлаар 195 удаагийн ахуйн гал түймэр бүртгэгдээд байна.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдийн талаар санал солилцов

Азийн хөгжлиийн банкны дэмжлэгтэйгээр Онцгой байдлын байгууллагад гамшгийн эрсдэлийг бууруулах, сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх “Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх”, “Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх” төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.