Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Дундговь, Орхон, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Өвөрхангай, Ховд, Хэнтий, Хөвсгөл, аймгийн нутгаар цас орж, говийн аймгуудын нутгаар 5-10 м/с хүртэл шуурсан.  Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар 15-17 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс, Хараа, Ерөө голын хөндийгөөр -25...-30 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -18...-23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -3...-8 градус, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -9...-14 градус, бусад нутгаар -15...-20 градус хүйтэн байна.  

Улаанбаатар хотод: Үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос 3-8 м/с, -18...-20 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 16-нд Хангайн уулархаг нутаг, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар, 17-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр, 18-нд говийн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар 6-11 м/с, 16, 17-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө -44...-49 градус, өдөртөө -32...-37 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -37...-42 градус, өдөртөө -27...-32 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -13...-18 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -18...-23 градус, бусад нутгаар шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -21...-26 градус хүйтэн байна.

Гал түймэр: 

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын задгайд  гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2026.01.14-ний өдрийн 12:33 цагт хүлээн авсан. Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн 5 ханатай гэр, “Mitsubishi triton” загварын суудлын автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Г /58 настай, эмэгтэй/ өртөж нас барсан байсныг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст шилжүүлэн өгч, иргэн Э /58 настай, эрэгтэй/, М /30 настай, эрэгтэй/ нар түлэгдэж бэртсэн байсныг Налайх дүүргийн Яаралтай түргэн тусламжийн их эмчид хүлээлгэн өгсөн.

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2026.01.14-ний өдрийн 14:12 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ж-гийн 2х3 метрийн хэмжээтэй үүдний амбаар хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.       

Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2026.01.14-ний өдрийн 18:34 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 33 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн 5 ханатай гэр, 2х2 хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.           

Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй багт байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 2026.01.14-ний өдрийн 21:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 43 дугаар ангийн алба хаагчддыг очиход иргэн Э-гийн 9х12 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багт өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2026.01.14-ний өдрийн 22:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 31 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 1.4 тн орчим боодолтой өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.  

Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2026.01.15-ны өдрийн 00:17 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ө-гийн 7х11 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.       

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Арслан цохио багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2026.01.15-ны өдрийн 03:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 51 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 5х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.     

Дорноговь аймгийн Айраг сум /аймгийн төвөөс хойд зүгт 165 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 45 км-т/ Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан ачааны автомашин шатаж байна шатаж байна гэсэн дуудлагыг 2026.01.15-ны 05:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь 23 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн "Volvo FM440" загварын зүтгүүрийн ачаа, тээвэрлэж явсан 29 тн бараа шатаж байсныг унтраахаар ажиллаж байна.        

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Нуурын мөс цөмөрсөн: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны “Мэргэний-Үзүүр” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 110 км-т, Хатгал тосгоноос хойд зүгт 10 км-т/  “Хүслийн хад” гэдэг газрын чиглэлд зорчиж явсан суудлын автомашин “Хөвсгөл” нуурын мөсөнд хойд талын 2 дугуй хэсгээрээ цөмөрч, суусан тухай дуудлагыг 2026.01.14-ний өдрийн 15:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид, Цагдаагийн хэсгийн алба хаагчид очиж ажиллан иргэн Б-гийн “Тоёота харриер” загварын суудлын автомашиныг  татан гаргасан.

Төөрсөн, сураггүй болсон: Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн “Таван түрүүн эрэг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 70 км, сумын төвөөс баруун урд зүгт 50 км/ иргэн Т /40 настай, эмэгтэй/ нь 01.11-ний өдрийн 05:00 цагийн үед гэрээсээ явган гараад сураггүй болсон гэсэн дуудлагыг 01.13-ны өдрийн 18:50 цагт хүлээн авсан. 01.14-ний өдөр тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн малчин Т /40 настай, эмэгтэй/-г 01.14-ний өдрийн 08:55 цагаас зохион байгуулж, мөн өдрийн 10:20 цагт гэрээс нь баруун урд зүгт 22 км-ын зайд Манхан сумын “Таван түрүүн хөх сайр” гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Цасанд суусан: Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх багийн "Өлийн даваа" гэдэг газар /сумын төвөөс баруун урд  30 км-т, аймгийн төвөөс зүүн хойд 115 км-т/ 3 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 2026.01.14-ний  өдрийн 19:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн 45 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн “Тоёота приус-41” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг ажиллан татан гаргасан.

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Шарга багийн “Долоотын даваа”  гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 135 км-т, сумын төвөөс 15 км-т/ 5 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 2026.01.14-ний өдрийн 23:06 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цагаан-Уул сум дахь 73 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн П-гийн “Тоёота приус-41” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг ажиллан татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2025 оны наймдугаар сарын 28-ны өдрийн 190 дүгээр тогтоолоор Авлигатай тэмцэх газрын гомдол мэдээлэл хүлээн авах 110 тусгай дугаарыг 1-110 (нэг- нэг зуун арав) дугаар болголоо. 

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Гамшгаас хамгаалах төлөвлөгөөт хяналт, шалгалтыг зохион байгуулж байна

Онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа хүн ам олноор цуглардаг, худалдаа, олон нийт, үзвэр үйлчилгээний барилга байгууламжид гамшгаас хамгаалах төлөвлөгөөт хяналт шалгалтыг энэ сарын 05-25-ны өдрүүдэд зохион байгуулж байна.