Гамшгийн эрсдэлийг бууруулах “Боосай карт”-д суурилсан сайн дурын тогтолцоо, боловсролын төслийг хэрэгжүүлнэ

A- A A+

“Монгол Улс дахь гамшгийн эрсдэлийг бууруулах олон нийтийн тогтвортой үйл ажиллагаа, боловсрол төсөл”-ийг 2025-2027 онд Япон Улсын Токайн үндэсний дээд боловсролын систем болон Нагоя их сургууль хэрэгжүүлэх бөгөөд Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ), Боловсролын яам, Монгол Улсын Их Сургууль (МУИС), Шинжлэх ухааны академи (ШУА)-тай хамтран ажиллаж байна.

Үүнтэй холбогдуулан ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг төслийн багийн гишүүд болох Нагоя их сургуулийн профессор Ясухиро Сузуки, Нагоя их сургуулийн профессор Шоко Иши, МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Ази судлалын тэнхимийн профессор С.Баттулга нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

 Төслийн хүрээнд Орхон, Өмнөговь, Дорнод, Ховд аймаг болон Улаанбаатар хотыг зорилтот бүс болгон сонгож, 50 сайн дурынхан, 100 багшийг чадавхжуулах, улмаар бүсийн хэмжээнд 2.185.000 иргэнд чиглэсэн гамшгийн боловсрол, эрсдэлийн мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээг зохион байгуулах юм. 

Төслийг  гамшгийн эрсдэлийг бууруулах “Боосай карт”-ыг хамтран бүтээж, практикт нэвтрүүлэх, сайн дурынхны тогтолцоог бэхжүүлж, иргэдийн идэвх оролцоо, мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, аюулгүй байдлын соёлыг төлөвшүүлэх зорилгоор хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд:

•           Сайн дурынхныг идэвхжүүлэх: Орон нутгийн түвшинд төлөвлөгөө боловсруулах, үндэсний хамтын ажиллагааны механизмыг бүрдүүлэх;

•           “Боосай карт”-ыг орон даяар түгээх: Телевиз, цахим орчинд сурталчлах, сургалтын хөтөлбөрт нэвтрүүлэх, аж ахуйн нэгж байгууллагуудыг татан оролцуулах замаар арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Төсөл хэрэгжсэнээр:

•           Иргэдийн гамшгийн эрсдэлийн талаарх мэдлэг, ойлголт бодитоор нэмэгдэх;

•           Сайн дурынхны тогтолцоо илүү тогтвортой, зохион байгуулалттай болох;

•           “Боосай карт” нь гамшгийн боловсролын үндсэн хэрэглэгдэхүүн, сургалтын хэрэгсэл болон төлөвших зэрэг ач холбогдолтой юм. 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Хамтран хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр (2026.06.04) Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийг түр орлон гүйцэтгэгч Чандра Мохан Арораг хүлээн авч уулзаж, Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд Шадар сайд Н.Номтойбаяр, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй төслүүд үр дүнтэй байгааг онцолж, гамшгаас хамгаалах, гамшгийн эрт сэрэмжлүүлэх, зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог хөгжүүлэх, орчин үеийн технологид суурилсан шийдлүүдийг нэвтрүүлэх ажлын талаар танилцууллаа. Тэрбээр гамшгаас хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр ажиллаж байгааг дурдаж, онцгой байдлын салбарын санхүүгийн тогтвортой байдал, удирдлага зохион байгуулалт, гамшгийн эрсдэлийг бууруулах тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн өөрчлөлтүүдийг тусгахаар ажиллаж байгаагаа онцлов. Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийг түр орлон гүйцэтгэгч Чандра Мохан Арора, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран хэрэгжүүлж буй гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх төслийн явцыг танилцуулж, цаашид хамтын ажиллагааг үргэлжлүүлнэ гэв.

Уулзалтаар журмын онцлог, анхаарах асуудлын талаар хэлэлцлээ

Тус журам батлагдсанаар орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаас төрөлжсөн болон лавлагаа шатлалын эмнэлэг хооронд үйлчлүүлэгчийг Онцгой байдлын байгууллагын нисдэг тэргээр агаараар тээвэрлэх эрхзүйн орчин бүрдэнэ.

Мэргэжлийн аврагч-усчин, шумбагчийн анхан шатны сургалтыг зохион байгуулж байна

Алба хаагчид усны бага гүнд шумбалтын иж бүрдэлтэй шумбах, усны мандал дээр аврах сэлэлтээр 20-25 метрийн зайд сэлэх, аврах цагираг шидэх, аврах завь сэлүүрдэх, уснаас эрэн хайх, аврах бүлгийн ажиллагаа зохиоон байгуулах чадваруудыг эзэмшиж байна.