Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын дарга, захирагч нарын 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталснаар өндөрлөлөө.

Энэ үеэр өнгөрсөн 2025 оны зорилтыг хэрэгжүүлэхэд манлайлан ажиллаж, “А” үнэлгээтэй дүгнэгдсэн Баянхонгор, Увс, Өмнөговь, Хэнтий аймгийн Онцгой байдлын газруудад “Батламж” гардуулсан юм.

Онцгой байдлын байгууллагаас 2026 онд “Гамшгаас хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгож, байгууллагын үйл ажиллагааны чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх”, “Алба хаагчдын бэлтгэл, бэлэн байдал, сахилга хариуцлага, ажлын үр дүн, бүтээмжийг дээшлүүлнэ” гэсэн хоёр зорилтыг дэвшүүлээд байна.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, дэвшүүлсэн зорилт, бодлогын үйл ажиллагааг хэрэгжүүлэх, гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг шуурхай хүргэх, албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэхэд шинэ санаа, шинэлэг инновацыг нэвтрүүлэхэд онцгойлон анхаарч ажиллахыг үүрэг болгоод, ажлын амжилт хүслээ.

2026/01/14
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2026/01/14
Шинэ мэдээХур тунадас нутгийн баруун өмнөд хэсгээр дунджаас бага, зүүн өмнөд хэсгээр дунджаас ахиу орж, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Муудалтын үеүдийн хувьд сарын эхээр баруун аймгуудын нутгаар дулаан байх хэдий ч зүүн аймгуудын нутгаар сэрүүвтэр байх ба цаашлаад нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар эрс сэрүүсэж, хүчтэй салхи шуургатай байх магадлал өндөр байна.
2026/01/14
Шинэ мэдээЭнэ нь аливаа гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлж, эрсдэлийг үнэлж, бууруулах арга хэмжээг бүх шатанд эртнээс хэрэгжүүлэхийг зөвлөдөг билээ.