Х.Ганхуяг:Гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх асуудлыг онцгойлон анхаарч ажиллаж байна

A- A A+

Онцгой байдлын байгууллагын 2026 оны үйл ажиллагааны зорилт, чиглэлийг тодорхойлох хүрээнд зохион байгуулж байгаа удирдах ажилтны цугларалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Тус арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Х.Ганхуяг оролцож, хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газраас үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх, тэр дундаа гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх асуудлыг онцгойлон анхаарч ажиллаж байна. Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төслийг хэрэгжүүлэх Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хооронд 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр Монгол Улсын Их Хурал 2025 оны 12 дугаар сард соёрхон батлаад байна. “Монгол Улсын гамшгийн сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх” 100 сая ам.долларын төсөл хэрэгжсэнээр эрэн хайх, аврах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд ашиглагдах машин, механизм, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх, нэн ялангуяа орон нутгийн удирдлага, иргэд, олон нийтийн гамшгаас хамгаалах чадавхыг сайжруулах ач холбогдолтой юм. Байгалийн гамшигт үзэгдэл, аюул, ослын тоо жил бүр нэмэгдэж байгаа хэдий ч Онцгой байдлын байгууллага гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үндсэн чиг үүргээ  амжилттай хэрэгжүүлж, өнгөрсөн онд өмнөө тавьсан зорилтоо хангалттай биелүүлж, үйл ажиллагаагаа 94.1 хувь буюу “А” үнэлгээтэй дүгнэгдсэн байна” гэлээ. 

Энэ үеэр Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг, Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг дээшлүүлэх тэргүүлэх зорилтын хэрэгжилтийг хангаж, аймгийн хэмжээнд гамшиг, ослын тохиолдол, байгаль орчин, айл өрх, нийгэм эдийн засагт учрах гамшгийн хор хохирлыг өмнөх онтой харьцуулбал 54 хувиар бууруулсан Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, 38 хувиар бууруулсан Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газарт тус тус “Талархал” илэрхийлж, нийт удирдлагуудад ажлын амжилт хүслээ.

 

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Хүмүүнлэгийн андууддаа талархал илэрхийллээ

Хүмүүнлэгийн андууддаа талархал илэрхийллээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 11 дүгээр хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 05.08-ны өдрийн 02:45 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 2х3 метрийн хэмжээтэй ил задгай хог шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Цэргийн хэргийн мэдлэг олгох сургалтад хамрагдаж, тангараг өргөлөө

Алба хаагчид онолын, цэргийн дүрмийн болон жагсаалын бэлтгэл, бие бялдрын цогцолбор хичээл гэсэн сэдвийн хүрээнд 21 хоногийн хугацаанд суралцлаа.