Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 77 хувьд цастай байна.
Үүнээс Увс (Ховд, Цагаанхайрхан, Малчин, Хяргас), Ховд (Үенч, Алтай), Завхан (Асгат, Цэцэн-Уул), Говь-Алтай (Тонхилын өмнөд), Хөвсгөл (Цэцэрлэг, Улаан-Уул, Цагааннуур), Сэлэнгэ (Ерөө, Орхонтуул, Орхон, Хушаат, Сайхан, Түшиг, Сант, Алтанбулаг, Хүдэр, Мандал, Зүүнбүрэн, Сүхбаатар, Цагааннуур, Баруунбүрэн), Дархан-Уул (Шарынгол, Хонгор, Орхон, Дархан), Төв (Эрдэнэ)-д 21 см-ээс дээш зузаантай, 0.15-0.31 г/см3 нягттай.

Увс (Сагил, Баруунтуруун, Зүүнхангай, Өндөрхангай, Түргэн, Тэс), Ховд (Булган), Завхан (Тэс, Баянхайрхан, Сонгино, Түдэвтэй, Тосонцэнгэл, Алдархаан, Цагаанхайрхан, Их-Уул, Цагаанчулуут), Хөвсгөл (Алаг-Эрдэнэ, Ренчинлхүмбэ, Цагаан-Үүр, Эрдэнэбулган), Баянхонгор (Жаргалант, Галуут), Булган (Тэшиг, Хангал, Гурванбулаг, Баяннуур, Сэлэнгэ, Дашинчилэн), Сэлэнгэ (Баянгол), Төв (Өндөрширээт, Лүн, Заамар, Цээл, Угтаалцайдам, Жаргалант, Борнуур, Батсүмбэр, Баянчандмань, Мөнгөнморьт), Өвөрхангай (Гучин-Ус, Баянгол, Сант, Төгрөг, Баян-Өндөр, Зүүнбаян-Улаан, Есөнзүйл, Өлзийт), Дундговь (Сайхан-Овоон хойд), Дорнод (Чойбалсан, Гурванзагал, Дашбалбар, Халхгол, Чулуунхороот, Сэргэлэн, Цагаан-Овоо)-д 11-20 см зузаантай, 0.11-0.27 г/см3 нягттай, бусад нутгаар 10 см-ээс бага зузаантай, 0.10-0.29 г/см3 нягттай байна.
Цасны зузаан хамгийн их байгаа сумдыг дурьдвал Увсын Ховд, Цагаанхайрхан, Завханы Цэцэн-Уул, Баянтэс, Хөвсгөлийн Цэцэрлэг, Сэлэнгийн Ерөө, Орхонтуул, Орхон, Хушаатад 31-40 см байна. Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 3 хувиар нэмэгдсэн байна.
Эх сурвалж: ЦУОШГ
2026/01/13
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2026/01/13
Шинэ мэдээХур тунадас нутгийн баруун өмнөд хэсгээр дунджаас бага, зүүн өмнөд хэсгээр дунджаас ахиу орж, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Муудалтын үеүдийн хувьд сарын эхээр баруун аймгуудын нутгаар дулаан байх хэдий ч зүүн аймгуудын нутгаар сэрүүвтэр байх ба цаашлаад нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар эрс сэрүүсэж, хүчтэй салхи шуургатай байх магадлал өндөр байна.
2026/01/13
Шинэ мэдээЭнэ нь аливаа гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлж, эрсдэлийг үнэлж, бууруулах арга хэмжээг бүх шатанд эртнээс хэрэгжүүлэхийг зөвлөдөг билээ.