Онцгой байдлын ерөнхий газраас албаны хэмжээнд 2025 онд тавьсан зорилтын биелэлт, хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж цэгнэх, 2026 ондоо хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа зорилгыг тодорхойлох хүрээнд “Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт”-ыг энэ сарын 12-14-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Цугларалтад Онцгой байдлын ерөнхий газрын бүтцийн нэгжийн газар, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын дарга, захирагч нарын 100 орчим удирдах бүрэлдэхүүн хамрагдаж байгаа юм.
Энэ үеэр Онцгой байдлын байгууллагын 2025 оны зорилт, хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, бодлогын баримт бичгүүд, түүний хэрэгжилтийн талаар холбогдох удирдлагууд танилцуулсан бол Монгол Улсын Ёс зүйн хорооны Ажлын албаны Соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Ц.Заяхүү "Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль, тогтоомж" сэдвийн хүрээнд мэдээлэл хийлээ.
Мөн тайлан, төлөвлөгөөнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх талаар анхаарах асуудал, байгууллага, албан тушаалтны гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулах арга зүй, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангаж ажиллахад анхаарах асуудал сэдвийн хүрээнд холбогдох байгууллагын эрдэмтэн, судлаачид, мэргэжилтнүүд мэдээлэл өгөх юм.
2026/01/12
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2026/01/12
Шинэ мэдээХур тунадас нутгийн баруун өмнөд хэсгээр дунджаас бага, зүүн өмнөд хэсгээр дунджаас ахиу орж, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Муудалтын үеүдийн хувьд сарын эхээр баруун аймгуудын нутгаар дулаан байх хэдий ч зүүн аймгуудын нутгаар сэрүүвтэр байх ба цаашлаад нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар эрс сэрүүсэж, хүчтэй салхи шуургатай байх магадлал өндөр байна.
2026/01/12
Шинэ мэдээЭнэ нь аливаа гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлж, эрсдэлийг үнэлж, бууруулах арга хэмжээг бүх шатанд эртнээс хэрэгжүүлэхийг зөвлөдөг билээ.