Гол, нуурын мөсөнд цөмөрсөн 4 удаагийн дуудлага бүртгэгдсэн нь 3.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна

A- A A+

Улсын хэмжээнд он гарсаар өнөөдрийн /2025.01.12/ байдлаар Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд-1, Алаг-Эрдэнэ суманд-2, нийслэлийн Багануур дүүрэгт 1 нийт буюу 4  удаагиийн мөс цөмөрсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3.3 хувиар өссөн үзүүлэлт юм. Дуудлагын дагуу тухайн газар, хэлтсийн Онцгой байдлын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, автомашинуудыг татан гаргасан бол Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг дэвсгэр "Хөвсгөл" нуурт өчигдөр /2025.01.11/ цөмөрсөн автомашиныг татан гаргахаар ажиллаж байна.

Цаг уур орчны шинжилгээний газрын мэдээлэээр нэгдүгээр сарын 11-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-60 см нэмэгдэж, 25-130 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба зарим гол мөрөн, нуурын мөсний зузаан 2025 оны мөн үеийнхээс 5-30 см нимгэн байна.

Цаашид цаг агаарын хүйтрэлтэй уялдан мөсний зузаан нэмэгдэх хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, тээврийн хэрэгсэл явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байна.

-Гол мөрөн, нуурт битүү мөсөн бүрхүүл тогтсон ч нийт уртын дагууд харилцан адилгүй мөсний үзэгдэл ажиглагдаж, мөсний даац хүн, мал болон авто тээвэр хийх хэмжээнд хүрч нягтшиж, бэхжээгүй байгаа цаг хожих, зам дөтлөх зорилгоор гол мөрөн, нуурын мөсөн дээгүүр явахгүй байх,

-Цаг агаарын нөхцөл байдлын мэдээллийг албаны эх сурвалжаас авах, мэргэжлийн байгууллагуудаас өгч байгаа заавар зөвлөмжийг дагах

-Явах чиглэлийн зам маршрутыг сайтар судлах, автомашин техник хэрэгслийн бэлэн байдлаа хангах, дулаан хувцаслах, өөрийн болон бусдын амь насанд хохирол учруулах алхам хийхгүй байх,

-Баталгаат зам гүүр, гармаар зорчихыг онцгойлон анхааруулж байна.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ

Цугларалтад Онцгой байдлын ерөнхий газрын бүтцийн нэгжийн газар, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын дарга, захирагч нарын 100 орчим удирдах бүрэлдэхүүн хамрагдаж байна.

Алба хаагчид 9 иргэний амь насыг авран хамгаалж, 32 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Нийт дуудлагын 61 нь обьектын гал түймэр, 3 нь газар хөдлөлт, 2 нь халиа дошин, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна. 

Гол, нуурын мөсөнд цөмөрсөн 4 удаагийн дуудлага бүртгэгдсэн нь 3.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна

Улсын хэмжээнд он гарсаар 2026.01.12-ны өдрийн байдлаар гол, нуурын мөсөнд цөмөрсөн нийт 4 тохиолдол бүртгэгдэж, үүний улмаас хоёр иргэн нас барсан байна.