Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар тогтуун байсан.
Өнөөдөр: Ихэнх нутгаар цэлмэг, зөөлөн салхитай. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс, Ерөө голын хөндийгөөр -23...-28 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр -14...-19 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2...-3 градус, Их Нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр -4...-9 градус, бусад нутгаар -9...-14 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Цэлмэг. Зөөлөн салхитай. -11...-13 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 3-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-нд говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, 5-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 6-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 3,4-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -33...-38 градус, өдөртөө -22...-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -15...-20 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -11...-16 градус, өдөртөө -3…-8 градус, бусад нутгаар шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -8...-13 градус хүйтэн байна.
Гал түймэр:
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07:11 цагт хүлээн авсан. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход "Kia Bongo-3" загварын бага оврын ачааны автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 21:51 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 8х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Налайх дүүргийн 1 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.02-ны өдрийн 01:49 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход 5 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан. Тухайн гал түймэрт иргэн Б /62 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсныг тус дүүргийн Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн.
Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.02-ны өдрийн 02:01 цагт хүлээн авсан. Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-гийн 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн яндангийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.02-ны өдрийн 06:30 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Г-гийн 4х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/01/02
Шинэ мэдээСургуулийн өмнөх мэдлэг шалгах тестийн дундаж үнэлгээ 2.9 байсан бол төгсгөлд 4.3 болж, мэдлэгийн түвшин 48 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан бөгөөд сургуулийн ерөнхий үнэлгээ үнэлгээгээр “Хангалттай” гэж дүгнэгдсэн байна.
2026/01/02
Шинэ мэдээТөрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдах бүрэлдэхүүний дунд жил бүр зохион байгуулдаг тус тэмцээн буудлага, биллиард, волейбол гэсэн гурван төрлөөр аваргуудаа шалгаруулах юм.
2026/01/02
Шинэ мэдээТөслийн хүрээнд Онцгой байдлын байгууллагын 100 алба хаагчийг хийн ослын үеийн хариу арга хэмжээ авах чиглэлээр бэлтгэх бөгөөд хийн аюулгүй ажиллагааны чиглэлээр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, чадавхжуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.