Эрдэм шинжилгээний шилдэг бүтээлийн эзэд тодорлоо

A- A A+

Онцгой байдлын байгууллагын 2025 оны эрдэм шинжилгээний “Шилдэг бүтээл”-ээр “Гамшиг, аюулт үзэгдэл, ослын статистик туршлага, сургамж 2017-2024” нэг сэдэвт бүтээл шалгарлаа.

Тус бүтээлийг ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, хурандаа, доктор (Ph.D), дэд профессор Д.Чимэдцэрэн удирдсан юм.

Харин бүтээлийн зохиогчоор ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, хошууч Ц.Батзаяа, мөн газрын ахлах мэргэжилтэн, дэслэгч С.Рэнчинханд, Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, ахлах дэслэгч Б.Лхагвасүрэн, дэслэгч Х.Цогзол, дэслэгч С.Энхтунгалаг, дэслэгч Э.Хатантөмөр, дэслэгч Л.Тунгалагсүрэн, дэслэгч У.Молор нар ажиллалаа.

Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулах, учирч болзошгүй аюулыг урьдчилан таамаглах, тохиолдсон гамшиг, аюулт үзэгдэл, осолд дүн шинжилгээ хийх, сургамж авах, цаашдын чиг хандлагыг тодорхойлоход үнэтэй хувь нэмэр оруулсан бүтээл болсныг онцолж байна.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнүүд мэргэшүүлэх сургалтад хамрагдлаа

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал нь зөвхөн дүрэм, журам мөрдүүлэх асуудал бус байгууллагын тогтвортой үйл ажиллагаа, хүний нөөцийн бодлого, удирдлагын манлайллын салшгүй хэсэг.

Хяналт, шалгалтыг орон нутгийн онцлогт тохируулан зохион байгуулж, шуурхай арга хэмжээг хэрэгжүүлэхийг анхааруулав

Тус хяналт, шалгалт нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн түвшинд аливаа болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг арилгах, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангуулах, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, байгаль орчныг хамгаалах, аюулгүй амьдрах, ажиллах ээлтэй орчныг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байгаа нэгдсэн арга хэмжээ юм.

Хүүхэд, багачууд албаны онцлогтой танилцаж, гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүллээ

Степп Аренад гурван өдөр үргэлжилсэн тус фестивалд оролцсон 500 гаруй хүүхэд багачууд, 300 орчим эцэг эх, асран хамгаалагчдад гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгож, албаны онцлогийг танилцууллаа.