Онцгой байдлын ерөнхий газрын даргын нэрэмжит шагналаар шагналаа

A- A A+

Онцгой байдлын байгууллагаас 2025 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг идэвх санаачилга, үр бүтээл гарган хамт олноо хошуучлан ажилласан зарим удирдлага, алба хаагчдад “Онцгой байдлын ерөнхий газрын даргын нэрэмжит шагнал” -ыг олголоо.

Тус шагналаар:

  • ОБЕГ-ын харьяа Гамшгаас хамгаалах сургалтын төв 116 дугаар ангийн захирагч, бригадын генерал Б.Ууганбаяр,
  • Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа З.Азат,
  • Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ц.Лувсанжамц,
  • Увс аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Чинбат,
  • Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн Шуурхай удирдлагын хэлтэс /101, 105/-ийн дарга, хурандаа Я.Жаргалсайхан,
  • Онцгой байдлын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газрын Гамшгийн мэдээллийн сан хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Ц.Батзаяа,
  • Онцгой байдлын ерөнхий газрын Холбоо, мэдээллийн технологийн газрын Мэдээллийн технологийн шийдэл, инновац хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч П.Үүрцайх,
  • Онцгой байдлын ерөнхий газрын Холбоо, мэдээллийн технологийн газрын Систем, хөгжүүлэлт, ашиглалт хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч Ж.Одгарав нарыг шагнасан юм.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнүүд мэргэшүүлэх сургалтад хамрагдлаа

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал нь зөвхөн дүрэм, журам мөрдүүлэх асуудал бус байгууллагын тогтвортой үйл ажиллагаа, хүний нөөцийн бодлого, удирдлагын манлайллын салшгүй хэсэг.

Хяналт, шалгалтыг орон нутгийн онцлогт тохируулан зохион байгуулж, шуурхай арга хэмжээг хэрэгжүүлэхийг анхааруулав

Тус хяналт, шалгалт нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн түвшинд аливаа болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг арилгах, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангуулах, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, байгаль орчныг хамгаалах, аюулгүй амьдрах, ажиллах ээлтэй орчныг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байгаа нэгдсэн арга хэмжээ юм.

Хүүхэд, багачууд албаны онцлогтой танилцаж, гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүллээ

Степп Аренад гурван өдөр үргэлжилсэн тус фестивалд оролцсон 500 гаруй хүүхэд багачууд, 300 орчим эцэг эх, асран хамгаалагчдад гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгож, албаны онцлогийг танилцууллаа.