Алба хаагчдад төрийн одон, медаль гардуулав

A- A A+

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт 114 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажил, салбартаа үр бүтээлтэй ажиллан, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа алба хаагчдыг төрийн одон, медалиар шагнагдсаныг өнөөдөр гардуулав.

Тодруулбал “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор Онцгой байдлын ерөнхий газрын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа С.Амгалан, “Цэргийн гавьяаны одон”-оор 121 дүгээр ангийн захирагч, хурандаа А.Ариунбилэг, Үндэсний аврах бригадын ахмад ажилтан Б.Тэлмэн нарыг, “Цэргийн хүндэт медаль”-аар 09 дүгээр ангийн ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч Г.Мөнхзул, мөн ангийн Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Г.Жамъян, НОБГ-ын мэргэжилтэн, ахлах дэслэгч О.Анхбаяр, Төрийн ордны гамшгаас хамгаалах тасгийн гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Мөнхтөр, Үндэсний аврах бригадын тэсэрч дэлбэрэх бодисоос хамгаалах бүлгийн дарга, дэслэгч Ж. Энх-амгалан, мөн бригадын аврагч-тэсэлгээчин, ахлах ахлагч Б. Болдбаяр, аврагч-хөгжимчин, ахлах ахлагч Д.Болдбаатар, аврагч-хөгжимчин, ахлах ахлагч Ж.Тамир, 121 дүгээр ангийн ахлах мэргэжилтэн, хошууч Э.Баярсайхан нарыг, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар 121 дүгээр ангийн оёдолчин Б.Гэрэл, Үндэсний аврах бригадын эрэлч нохойн сургалтын албаны нярав, ахлах ахлагч Н.Баасанжав нарыг, “Шударга журам медаль”-аар Нийслэлийн Онцгой байдлын газрын мэргэжилтэн, ахмад У.Тамир, ҮАБ-ын агаарын ажиллагааны салбарын бүлгийн дарга, шүхрийн зааварлагч, дэслэгч Э.Баярбат, мөн бригадын аврагч-химичин, ахлах ахлагч Б,Саруул нарыг тус тус шагналаа. 

Түүнчлэн Монгол Улсын Шадар сайдын тушаалаар Онцгой байдлын албанд олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан 13 алба хаагчийг Онцгой байдлын албаны “Тэргүүний ажилтан тэмдэг”-ээр, “Онц гал сөнөөгч тэмдэг”-ээр 13 алба хаагчийг тус тус шагнав.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнүүд мэргэшүүлэх сургалтад хамрагдлаа

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал нь зөвхөн дүрэм, журам мөрдүүлэх асуудал бус байгууллагын тогтвортой үйл ажиллагаа, хүний нөөцийн бодлого, удирдлагын манлайллын салшгүй хэсэг.

Хяналт, шалгалтыг орон нутгийн онцлогт тохируулан зохион байгуулж, шуурхай арга хэмжээг хэрэгжүүлэхийг анхааруулав

Тус хяналт, шалгалт нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн түвшинд аливаа болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг арилгах, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангуулах, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, байгаль орчныг хамгаалах, аюулгүй амьдрах, ажиллах ээлтэй орчныг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байгаа нэгдсэн арга хэмжээ юм.

Хүүхэд, багачууд албаны онцлогтой танилцаж, гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүллээ

Степп Аренад гурван өдөр үргэлжилсэн тус фестивалд оролцсон 500 гаруй хүүхэд багачууд, 300 орчим эцэг эх, асран хамгаалагчдад гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгож, албаны онцлогийг танилцууллаа.