Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, зүүн аймгуудын нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -24...-29 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -18...-23 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -6...-11 градус, бусад нутгаар -12...-17 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, -15...-17 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 03-нд Хэнтийн уулархаг нутгаар цас орно. Бусад хугацаанд нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 31 болон 1-р сарын 03, 04-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -35...-40 градус, өдөртөө -24...-29 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -29...-34 градус, өдөртөө -18...-23 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -4…-9 градус, бусад нутгаар шөнөдөө -23…-28 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн байна. 2026 оны 01 дүгээр сарын 01-нээс ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
Гал түймэр:
Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.29-ний өдрийн 16:39 цагт хүлээн авлаа. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчид очиход иргэн М-ын 5 ханатай гэр болон эд зүйлс, мөн иргэн У-ийн 5 ханатай гэрийн зүүн талын хэсэг хайрагдаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Боргүвээ багт байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.30-ны өдрийн 01:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ы 6х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 1 цаг 4 минут ажиллаж унтраасан.
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.30-ний өдрийн 02:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь 44 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 4 ханатай гэр, эд зүйлс шатаж байсныг 17 минут ажиллаж унтраасан.
Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Цомог багийн “Болор” гэдэг газар /айраг сумын төвөөс баруун хойд зүгт 27 км/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.30-ны өдрийн 05:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь 23 дугаар ангийн алба хаагчид очиход мах тээвэрлэж явсан иргэн Б-ийн “Volvo FH12” загварын зүтгүүрийн чиргүүл шатаж байсныг 2 минут ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баян-Арцат багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.30-ны өдрийн 07:01 цагт хүлээн авсан. Тус амгийн Онцгой байдлын газрын 19 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн У-ын 10х11 метрийн хэмжээтэй байшин дотор эд хогшил шатаж байсныг 23 минут ажиллаж унтраасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/12/30
Шинэ мэдээНийт дуудлагын 91 нь обьектын гал түймэр, нэг нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 22 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.
2025/12/30
Шинэ мэдээОнцгой байдлын байгууллагын бие бүрэлдэхүүний 2026 оны сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу хүний нөөцийг мэргэшүүлэх сургалт, бүсийн болон команд штабын дадлага, гадаад улс, олон улсын байгууллагатай хамтарсан сургууль, дадлага, бие бялдрын болон спортын тэмцээн уралдаан зэрэг нийт 63 төрлийн сургалт, дадлагыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
2025/12/30
Шинэ мэдээТиймээс докторын зэрэг хамгаалсан сэдвийн хүрээнд дэвшүүлсэн стратеги үйл ажиллагааны санал, хотын гамшгийг даван туулах чадавхыг үнэлэх аргачлал нь хот суурин газрын гамшгийг даван туулах чадавхыг бэхжүүлэхэд чухал ач холбогдлыг бий болгож байна.