Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, Монгол-Алтайн уулархаг нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс голын хөндийгөөр -21...-26 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Хараа, Онон, Улз голын хөндийгөөр -15...-20 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0...-5 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -5...-10 градус, бусад нутгаар -11...-16 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас 3-8 м/с, -11...-13 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 27-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи 27-нд нутгийн баруун хагаст, 28, 30-нд нутгийн зүүн хэсгээр 14-16 м/с хүрч ширүүснэ. 28-наас нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -33...-38 градус, өдөртөө -22...-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -16...-21 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -3…-8 градус, бусад нутгаар шөнөдөө -22…-27 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн байна.
Гал түймэр:
Завхан аймгийн Улиастай сумын Товцог багт байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.25-ны өдрийн 08:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 43 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 8х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Наранбулаг багт ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.25-ны өдрийн 09:29 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 51 дүгээр ангийн алба хаагчддыг очиход иргэн О-гийн “Хьюндай портер” загварын ачааны автомашины бүхээгийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Тээвэрчид баг дахь гараашид гал гарч байна гэсэн дуудлагыг 12.25-ны өдрийн 11:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 15 дугаар ангийн алба хаагчдыг очиход зочид буудлын гараашны шалны халаагуурыг халаахаар ашиглаж байсан 25 литрийн багтаамжтай баллоноос хий алдагдаж, гал гарч шатаж байсныг ажиллаж унтраасан.
Налайх дүүргийн 1 дүгээр хороонд хогийн цэгт хог шатаж гэсэн дуудлагыг 12.25-ны өдрийн 12:29 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход 2х3 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Салхит багт байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.25-ны өдрийн 16:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-гийн 8х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд гал гарч байна гэсэн дуудлагыг 12.25-ны өдрийн 17:59 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн 10х15 метрийн хэмжээтэй цайны газрын дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын Хийморь багт байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.25-ны өдрийн 18:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 52 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М 5 ханатай гэр, эд зүйлс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Булган аймгийн Орхон сумын Халиун багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.25-ны өдрийн 22:05 цагт хүлээн авсан. Орхон аймгийн Онцгой байдлын газрын 68 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 6х10 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Баруунсайхан багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.26-ны өдрийн 01:32 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 21 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн 4 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Төөрсөн, сураггүй болсон: Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багт Дархан-Уул аймагт хүүхдийндээ түр ирээд байсан иргэн Б нь 12.24-ний өдрийн 08:00 цагийн орчим хүүхдийнхээ гэрээс гараад сураггүй болсон бөгөөд эрэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул хүч нэмэгдүүлэн ажиллах тухай Цагдаагийн байгууллага болон ар гэрийн хүсэлтийг 12.25-ны өдрийн 09:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн Увс аймгийн Тариалан сумын харьяат, иргэн Б /62 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 10:00 цагаас зохион байгуулж, мөн өдрийн 11:40 цагт Дархан сумын 8 дугаар багийн “Антеннтай толгой” гэдэг газраас ухаан алдсан, осголтын байдалтай байсныг олж, Эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/12/26
Шинэ мэдээОнцгой байдлын байгууллагаас 2025 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг идэвх санаачилга, үр бүтээл гарган хамт олноо хошуучлан ажилласан тэргүүний газар, хэлтэс, анги, салбаруудыг нэрлэж байна.
2025/12/26
Шинэ мэдээОнцгой байдлын байгууллагаас 2025 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг идэвх санаачилга, үр бүтээл гарган хамт олноо хошуучлан ажилласан тэргүүний алба хаагчдыг шалгарууллаа.
2025/12/26
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ