Гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүлж, урьдчилан сэргийлэгч иргэн бүрт баярлалаа

A- A A+

Онцгой байдлын байгууллагаас сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагийг "Аюулгүй байдлаа шалгах" өдөр болгон зарлаж, хяналтын хуудас цэсийг шинээр үүсгэн http://quiz.belenbai.mn/ сайтад төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллага, хуулийн этгээд, иргэнд зориулсан гамшгаас хамгаалах мэдлэг олгох асуумжийг боловсруулсан.

Энэхүү асуумжийг 2025 онд 20898 байгууллага, 35916 өрх, 135779 иргэн хандаж, гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүлж, өөрийн ажиллаж байгаа газар, амьдарч байгаа газрынхаа аюулгүй байдлыг шалгаж, эрсдэлийг тооцож, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлээд байна.

Тус арга хэмжээг хэрэгжүүлэхэд Баянхонгор аймгийн Онцгой байдлын газар хамгийн олон хүнийг хамруулсан үзүүлэлтээр тэргүүлсэн бол Орхон, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрууд удааллаа. 

Аливаа гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, учирч болзошгүй эрсдэлийг бууруулахад нэн тэргүүнд шаардлагатай зүйлс, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар анхан шатны мэдлэгтэй болсон иргэн танд талархал илэрхийлье. 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнүүд мэргэшүүлэх сургалтад хамрагдлаа

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал нь зөвхөн дүрэм, журам мөрдүүлэх асуудал бус байгууллагын тогтвортой үйл ажиллагаа, хүний нөөцийн бодлого, удирдлагын манлайллын салшгүй хэсэг.

Хяналт, шалгалтыг орон нутгийн онцлогт тохируулан зохион байгуулж, шуурхай арга хэмжээг хэрэгжүүлэхийг анхааруулав

Тус хяналт, шалгалт нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн түвшинд аливаа болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг арилгах, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангуулах, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, байгаль орчныг хамгаалах, аюулгүй амьдрах, ажиллах ээлтэй орчныг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байгаа нэгдсэн арга хэмжээ юм.

Хүүхэд, багачууд албаны онцлогтой танилцаж, гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүллээ

Степп Аренад гурван өдөр үргэлжилсэн тус фестивалд оролцсон 500 гаруй хүүхэд багачууд, 300 орчим эцэг эх, асран хамгаалагчдад гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгож, албаны онцлогийг танилцууллаа.