Бенгалын гал, салют зэрэг пиротехникийн хэрэгслийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна

A- A A+

Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах шинэ жилийн баярын арга хэмжээг зохион байгуулахдаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд салют, бенгалын гал болон чанарын шаардлага хангаагүй пиротехникийн хэрэгслийг дур мэдэн хэрэглэдэг.

Зөвшөөрөлгүй газраас худалдан авч, улмаар салют буудуулах, сүлд модыг чимэглэхдээ мэргэжлийн бус хүнээр хийлгэдгээс болж бэртэж гэмтэх тохиолдол гардаг юм. Тухайлбал 2010-2011 онд пиротехникийн хэрэгсэлд 11 хүн өртөж бие эрхтэнээ гэмтээж байжээ. 

Түүнчлэн пиротехникийн хэрэгслийг худалдан, борлуулахыг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2011 оны 27 дугаар тогтоол, мөн Нийслэлийн засаг даргын 662 дугаар захирамжаар  хориглосон байдаг юм.

  Тиймээс зөвшөөрөлгүйгээр салют, бенгалын гал зэрэг пиротехникийн хэрэгслийг иргэдийн гар дээрээс худалдаж авахгүй байх, эрх бүхий байгууллагаас худалдан авсан бол заавар санамжийг мөрдөх, сүлд модоо 12 волтын хүчдэлтэй гэрлэн чимэглэлээр чимж, цахилгааны утасны холболтыг дүрмийн дагуу хийх, цагаан бенгалын галыг хялбар шатах материалын ойролцоо цацруулахгүй байх, цацарч дууссаны дараа цаас, саа, хөвөн зэрэг шатамхай зүйл дээр хаяхгүй байх, оргилуурт гэрэл, тэсрэх бодис, динамидийг  орон байр, сүлд модны ойролцоо хэрэглэхгүй байх, аж ахуйн нэгж, байгууллагууд сүлд модыг дүрмийн дагуу угсарч ашиглах, тухайн обьктын харуул хамгаалалтын сонор сэрэмжийг сайжруулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнүүд мэргэшүүлэх сургалтад хамрагдлаа

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал нь зөвхөн дүрэм, журам мөрдүүлэх асуудал бус байгууллагын тогтвортой үйл ажиллагаа, хүний нөөцийн бодлого, удирдлагын манлайллын салшгүй хэсэг.

Хяналт, шалгалтыг орон нутгийн онцлогт тохируулан зохион байгуулж, шуурхай арга хэмжээг хэрэгжүүлэхийг анхааруулав

Тус хяналт, шалгалт нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн түвшинд аливаа болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг арилгах, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангуулах, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, байгаль орчныг хамгаалах, аюулгүй амьдрах, ажиллах ээлтэй орчныг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байгаа нэгдсэн арга хэмжээ юм.

Хүүхэд, багачууд албаны онцлогтой танилцаж, гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүллээ

Степп Аренад гурван өдөр үргэлжилсэн тус фестивалд оролцсон 500 гаруй хүүхэд багачууд, 300 орчим эцэг эх, асран хамгаалагчдад гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгож, албаны онцлогийг танилцууллаа.