Мөсөн голуудын тэн хагас нь 2100 он гэхэд устаж болзошгүй

A- A A+

БЕРН, 2025 оны арванхоёрдугаар сарын 17 /Anadolu/. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас энэ зууны эцэс гэхэд дэлхийн мөсөн голуудын тэн хагас орчим нь устаж үгүй ​​болно гэж “Nature Climate Change” сэтгүүлд Швейцарын судлаачдын даваа гарагт нийтэлсэн шинэ судалгаанд дурджээ. 

“Swiss Info” цахим хуудсанд мэдээлснээр, дэлхийн агаарын хэм өсөхийн хэрээр энэ зууны дунд үе гэхэд жил бүр 2000-4000 мөсөн гол устаж үгүй ​​​​болох магадлалтайг судалгаанд анхааруулсан байна. Одоогийн байдлаар дэлхий даяар жилд 750-800 мөсөн гол устаж байгаа ажээ.

Цюрих хот дахь Швейцарын Технологийн хүрээлэнгийн судлаачдын тооцоолсноор, дэлхийн агаарын хэм одоогийн хурдцаар Цельсийн 2.7 хэмээр нэмэгдвэл дэлхий дээрх 200 мянга гаруй мөсөн голоос тавны дөрөв нь  2100 он гэхэд устаж үгүй ​​болох төлөвтэй байна.

Хэрэв Парисын уур амьсгалын хэлэлцээрт заасны дагуу дэлхийн дулаарлыг Цельсийн 1.5 хэмд тогтоон барьж чадвал одоо байгаа мөсөн голуудын тал хувь нь хадгалагдан үлдэх боломжтой. Харин хамгийн таагүй нөхцөл байдалд буюу 4 хэмээр дулаарсан тохиолдолд 10 мөсөн голоосо зөвхөн нэг нь л үлдэх гэнэ.

“Эдгээр харьцуулалт нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх амбицтай бодлого нь мөсөн голуудыг хамгаалах үйл хэрэгт чухал хувь нэмэр оруулна гэдгийг харуулж байна” гэж судлаачид хэллээ. Өмнөх судалгаанаас ялгаатай нь гэвэл, уг судалгаанд зөвхөн мөсөн голын эзэлхүүн болон гадаргуугийн талбай төдийгүй мөсөн голын тоонд ихээхэн анхаарал хандуулсан бөгөөд жижиг мөсөн голууд устаж үгүй ​​болох нь тухайн орон нутагт мэдэгдэхүйц нөлөө үзүүлж болохыг онцолжээ.

Альпын ба Кавказын нуруу зэрэг олон жижиг мөсөн талбай бүхий бүс нутагт мөсөн голууд хамгийн хурдацтай хайлж байгаа бол Гренланд, Антарктидын томоохон мөсөн голууд арай удаан хайлж буйг судалгаанд дурдсан байна. Мөсөн гол судлаач Маттиас Хуссын хэлснээр, зөвхөн Швейцарт л гэхэд сүүлийн 30 жилийн хугацаанд 1000 гаруй мөсөн гол устаж үгүй болжээ. Мөсөн голын гадаргуугийн талбай 0.01 хав.дөр.км-ээс доошилж буурсан эсвэл масс нь анхны эзэлхүүнийхээ 1 хувиас доош хэмжээнд хүрсэн тохиолдолд устаж үгүй болсон гэж үздэг байна.

Эх сурвалж: montsame.mn

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Мөсөн голуудын тэн хагас нь 2100 он гэхэд устаж болзошгүй

Цюрих хот дахь Швейцарын Технологийн хүрээлэнгийн судлаачдын тооцоолсноор, дэлхийн агаарын хэм одоогийн хурдцаар Цельсийн 2.7 хэмээр нэмэгдвэл дэлхий дээрх 200 мянга гаруй мөсөн голоос тавны дөрөв нь  2100 он гэхэд устаж үгүй ​​болох төлөвтэй байна.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ