Монгол Улсын Шадар сайд бөгөөд УОК-ын дарга Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллаж байна. Сумын Онцгой Комиссын хурлын үеэр аймаг, сумын удирдлагууд өвөлжилтийн бэлэн байдал, зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээ, хүнс, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, эрчим хүч, шатахууны хангамж болон цаг агаарын нөхцөл байдлын талаар ерөнхий мэдээлэл өглөө.


Сэлэнгэ аймаг нь зудын эрсдэлийн үнэлгээгээр дунд түвшинд үнэлэгдсэн бөгөөд одоогийн байдлаар Орхон, Түшиг, Ерөө сумдын нутгаар цагаанаар зудархуу байгаа бөгөөд цаашид цас нэмж орвол нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байна. Аймгийн аюулгүйн нөөцөд 350 тн тэжээл, сумдын аюулгүйн нөөцөд нийт 739 тн өвс, 323 тн тэжээл, 5 тн эрдэс бэлтгэсэн байна. Сумдын өвс тэжээлийн бүрдүүлэлт 107 хувьтай байна хэмээн Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

Шадар сайд аймгийн удирдлагуудад цаг уурын байгууллагын аюулт үзэгдлийн сэрэмжлүүлгийг иргэдэд шуурхай хүргэж, шаардлагатай тохиолдолд авто замын хөдөлгөөнийг хязгаарлан урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, отор нүүдлийн зохион байгуулалт, малчдын судалгааг нарийвчлан тодотгож, малчдад төрийн үйлчилгээг хүндрэлгүй хүргэх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, цасан шуурга, аюулт үзэгдлийн үед хариу арга хэмжээний төлөвлөлт, техник хүн хүчний бэлэн байдлыг хангах, зудын эрсдэлийг бодитоор үнэлэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх, малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавьж, өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэх, шатахууны тээвэрлэлтийг жигдрүүлж нөөцийг тасралтгүй хангах үүргийг өглөө.


2025/12/16
Шинэ мэдээОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс “Гамшиг, аюулт үзэгдэл, ослын нэр томьёоны тодорхойлолт” сэдэвт судалгааны ажлыг хийж, захиалагч тал болох Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг болон Эрсдэлийн удирдлагын газарт хүлээлгэн өглөө.
2025/12/16
Шинэ мэдээДээрх ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 1013 га, хээрийн 579.058 га буюу нийт 582.748 га талбай өртсөн байна.
2025/12/16
Шинэ мэдээНийт дуудлагын 117 нь обьектын гал түймэр, 8 нь ой, хээрийн түймэр, 2 нь газар хөдлөлт, 7 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.