Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд байгуулагдсан Эрэн хайх, аврах салбарын барилгыг ашиглалтад оруулж, үйл ажиллагааг албан ёсоор эхлүүллээ.
Тус салбарын нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян болон аймаг, сумын удирдлагууд, холбогдох албаны төлөөлөгчид оролцсон юм.

Эрэн хайх, аврах салбарын барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан бөгөөд орчин үеийн стандартад нийцсэн төмөр бетон карказ, төмөр металл фасадтай, 400 гаруй ам.метр талбайтай, том оврын аврах болон тусгай зориулалтын автомашины зогсоолтойгоор барьж ашиглалтад оруулсан байна.

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум нь Түшиг, Сүхбаатар, Зүүнбүрэн, Хушаат сумд болон Булган аймгийн Сэлэнгэ сумтай хиллэдэг, байгалийн онцлог, газарзүйн байршлын хувьд ойн түймэр, зуд, усны осол зэрэг гамшиг, аюулт үзэгдэл, ослын эрсдэл өндөртэй бүс нутагт оршдог онцлогтой.
Тэгвэл Эрэн хайх, аврах салбар байгууллагдсанаар тус сумын болон хөрш зэргэлдээ Түшиг, Зүүнбүрэн сумдын 10 мянга гаруй иргэнд гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх боломж бүрдэж байна.
Мөн алба хаагчдын ажиллах орчин, техник хэрэгслийн хадгалалт, бэлэн байдлыг сайжруулж, хил орчмын бүсэд тохиолддог гамшгийн үед үзүүлэх хариу арга хэмжээний чадавхыг бодитоор нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.


2025/12/16
Шинэ мэдээХурлаар эрэн хайх, аврах ажиллагаа болон гамшгаас хамгаалах улсын хяналтыг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, шуурхай ажиллагаа зохион байгуулах төлөвлөлтийн талаар танилцуулсан юм.
2025/12/16
Шинэ мэдээОлон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан эх орон, их хотын хөгжил, ирээдүй болсон залуу хойч үеийн хүмүүжил, боловсролд үнэт хувь нэмрээ оруулан байгаа эмэгтэйчүүдээ алдаршуулах зорилгоор НЗДТГ-аас зохион байгуулсан “Их хотын бүсгүйчүүд-2026” хүндэтгэлийн арга хэмжээний “Мөрдөстэй бүсгүй” номинацийн эзнээр ОБЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа Д.Сэржмядаг тодорлоо.
2025/12/16
Шинэ мэдээМаш их байгаа аймгуудыг дурдвал Сэлэнгэ, Дархан-Уул, Увс, Баян-Өлгий аймгууд байна.