ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс “Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн агуулахад тавигдах нийтлэг шаардлага, түүнийг хангах боломж” сэдэвт судалгааны ажлыг хийж, Улсын нөөцийн газарт хүлээлгэн өгөв.
.jpg)
Тус судалгааны ажлаар газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн агуулахын стандарт шаардлагыг олон улсын болон дотоодын хэмжээнд судалж, газрын тосны бүтээгдэхүүний агуулахад тавигдах нийтлэг 8 шаардлагыг тодорхойлж, 8 багц шалгуурт тохирсон 84 асуултыг боловсруулан, үр дүнд анализ хийж, зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээнүүдийг тодорхойлсон байна.
Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн аюулгүй байдлын судалгаа хийгдсэн байдаг хэдий ч агуулахад тавигдах нийтлэг шаардлагуудыг олон улсын түвшинд судалж, стандартын үндэслэл боловсруулсан судалгаа өмнө хийгдэж байгаагүй бөгөөд эдгээр нийтлэг шаардлагуудын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлсноор газрын тосны бүтээгдэхүүний хадгалалтын технологи, аюулгүй байдлыг хангах суурь үндэслэл тавигдах юм.

Судалгааны ажлыг Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, хурандаа, доктор (Ph.D), дэд профессор П.Чимэдцэрэн удирдаж, ахлах мэргэжилтэн, хошууч, доктор (Ph.D) Э.Оюунгэрэл, хадгалалт технологи хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан, ахмад Б.Амаржаргал, логистик, ар тал хангалтын судалгаа хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан, ахлах дэслэгч Ц.Одбаяр нар гүйцэтгэсэн байна.
2025/12/10
Шинэ мэдээХөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал нь зөвхөн дүрэм, журам мөрдүүлэх асуудал бус байгууллагын тогтвортой үйл ажиллагаа, хүний нөөцийн бодлого, удирдлагын манлайллын салшгүй хэсэг.
2025/12/10
Шинэ мэдээТус хяналт, шалгалт нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн түвшинд аливаа болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг арилгах, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангуулах, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, байгаль орчныг хамгаалах, аюулгүй амьдрах, ажиллах ээлтэй орчныг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байгаа нэгдсэн арга хэмжээ юм.
2025/12/10
Шинэ мэдээСтепп Аренад гурван өдөр үргэлжилсэн тус фестивалд оролцсон 500 гаруй хүүхэд багачууд, 300 орчим эцэг эх, асран хамгаалагчдад гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгож, албаны онцлогийг танилцууллаа.