Алба хаагчдын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, гамшгийн үед алба хаагчдад үзүүлэх сэтгэл зүйн тусламжийг сайжруулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.

Санамж бичигт ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Г.Ууганцэцэг нар гарын үсэг зурсан юм.
.jpg)
Хамтын ажиллагааны хүрээнд алба хаагчдад сэтгэцийн тулгамдсан асуудлаас урьдчилан сэргийлэх, гамшиг, ослын үед алба хаагч болон нэрвэгдэгсдэд сэтгэл зүйн тусламжийг хамтран үзүүлэх, Онцгой байдлын байгууллагын сэтгэл зүйч нарыг сургаж, мэргэшүүлэх, дадлагажуулах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
Мөн сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр журам, заавар, удирдамж гарын авлагыг хамтран боловсруулж хэрэгжүүлэх, ажлын хамтарсан сургалт семинар, дадлага сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг зохион байгуулна. .jpg)
2025/12/10
Шинэ мэдээХөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал нь зөвхөн дүрэм, журам мөрдүүлэх асуудал бус байгууллагын тогтвортой үйл ажиллагаа, хүний нөөцийн бодлого, удирдлагын манлайллын салшгүй хэсэг.
2025/12/10
Шинэ мэдээТус хяналт, шалгалт нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн түвшинд аливаа болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг арилгах, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангуулах, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, байгаль орчныг хамгаалах, аюулгүй амьдрах, ажиллах ээлтэй орчныг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байгаа нэгдсэн арга хэмжээ юм.
2025/12/10
Шинэ мэдээСтепп Аренад гурван өдөр үргэлжилсэн тус фестивалд оролцсон 500 гаруй хүүхэд багачууд, 300 орчим эцэг эх, асран хамгаалагчдад гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгож, албаны онцлогийг танилцууллаа.