Улсын хэмжээнд он гарсаар 15 аймгийн 84 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 273 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2 дахин өссөн үзүүлэлттэй байна. Тиймээс ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулсан арга хэмжээний ярилцлагыг өнөөдөр цахимаар зохион байгуулж, цаашид анхаарах зарим асуудлын талаар холбогдох үүрэг, чиглэлийг өглөө.
УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр болон Үндэсний аврах бригад, Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын дарга нар, алба хаагчид оролцож, ой, хээрийн гал түймэр унтраасан арга тактик, ашигласан дэвшилтэд техник, технологи, санал, дүгнэлтийн талаар хэлэлцсэн юм.
Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр 2026 онд гарах Улсын онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газрын даргын албан даалгавар, удирдамж, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, ой, хээрийн гал түймэртэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх, эрсдэл бүхий бүс нутагт шуурхай бүлэг ажиллуулах, хүч хэрэгслийг зөв хуваарилах, ой, хээрийн гал түймэр унтраах арга зүйн сургалтыг бодит нөхцөл байдалд тулгуурлаж, нийт бие бүрэлдэхүүнийг хамруулан үр дүнтэй зохион байгуулах, Онцгой байдлын ерөнхий газар, Ойн газар хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд аймаг сумдын байгаль орчны газар, байгаль орчны улсын байцаагч, ойн газрын харьяа ойн анги, нөхөрлөлтэй ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр хамтран ажиллах зэргийг чиглэл болголоо.
Нийт гал түймрийн 63.5 хувийг иргэдээс өгсөн дуудлага, мэдээллээр, 32.9 хувийг сансраас гал түймрийн дулааны цэг илрүүлэх сайтуудаар, 3.6 хувийг нисдэг тэргээр тандалт хийн илрүүлж, шуурхай арга хэмжээг авч ажилласан юм.

2025/12/09
Шинэ мэдээХөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал нь зөвхөн дүрэм, журам мөрдүүлэх асуудал бус байгууллагын тогтвортой үйл ажиллагаа, хүний нөөцийн бодлого, удирдлагын манлайллын салшгүй хэсэг.
2025/12/09
Шинэ мэдээТус хяналт, шалгалт нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн түвшинд аливаа болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг арилгах, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангуулах, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, байгаль орчныг хамгаалах, аюулгүй амьдрах, ажиллах ээлтэй орчныг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байгаа нэгдсэн арга хэмжээ юм.
2025/12/09
Шинэ мэдээСтепп Аренад гурван өдөр үргэлжилсэн тус фестивалд оролцсон 500 гаруй хүүхэд багачууд, 300 орчим эцэг эх, асран хамгаалагчдад гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгож, албаны онцлогийг танилцууллаа.