Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Сүхбаатар аймгийн 1 суманд 3 мм цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Байдраг голын хөндийгөөр -17...-22 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -10...-15 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1...-4 градус, бусад нутгаар -6...-11 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй, салхи баруунаас секундэд 4-9 метр, -10...-12 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 09-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд нутгийн зүүн хагаст, 13-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 06-нд говь, тал, хээрийн нутгаар, 10-нд баруун аймгуудын нутгаар, 11, 12-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Агаарын температур Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -18...-23 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -12...-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -5...-10 градус, өдөртөө +1...-4 градус, бусад нутгаар шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -7...-12 градус хүйтэн байна. 11-нд нутгийн баруун хагаст, 12-нд ихэнх нутгаар хүйтний эрч нэмж чангарна.
Гал түймэр:
Дундговь аймаг, Эрдэнэдалай сум Өвөр-Угтаал баг суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.07-ны өдрийн 13:54 цагт хүлээн авсан Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх салбарын алба хаагчдыг очиход А-ын “Sай” загварын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 36 дугаар хороо гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.07-ны өдрийн 15:49 цагт хүлээн авсан. сТус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 4 ханатай гэр, 2х4 метрийн хэмжээтэй амбаар эд хогшлын хамт бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.08-ны өдрийн 02:27 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын 11х10 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Мөс цөмөрч, усанд суусан: Ховд аймаг, Манхан сум Баянгол багийн "Урт аралын-Үзүүр" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 50 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 55 км-т/, Хар-Ус нуурын мөс цөмөрч суудлын автомашин суусан тухай дуудлагыг 12.07-ны өдрийн 10:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Д-ын “Prius-20” загварын суудлын автомашин суусан байсныг татан гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/12/08
Шинэ мэдээМөн Онцгой байдлын алба хаагчдын хот дахь эрэн хайх, аврах чадавхыг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллахаар талууд тохиролцлоо.
2025/12/08
Шинэ мэдээСургуулийн төгсгөлд команд штабын сургууль болон албаны хэмжээнд мөрдөж байгаа эрх зүйн баримт бичиг, хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж, цаашид анхаарах асуудлын хүрээнд санал, сэтгэгдлээ хуваалцлаа.
2025/12/08
Шинэ мэдээӨнгөрсөн арав хоногт агаарын температур ихэнх нутгаар дунджаас 1.1...5.9 градус дулаан, баруун аймгуудын зарим нутгаар дунджийн орчим, хур тунадасны хувьд нийт нутгаар дунджийн орчим буюу түүнээс бага орсон.