Гамшигт тэсвэртэй дэд бүтцийг хөгжүүлэхэд шинжлэх ухаан, судалгааны нотолгоо чухал үүрэгтэйг харууллаа

A- A A+

Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн хамтран зохион байгуулсан “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц – Disaster Resilient Infrastructure 2025” олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр Монгол Улс болон олон улсын судлаачид гамшгийн эрсдэлийг бууруулах, хотын дэд бүтцийг тэсвэржүүлэх чиглэлээр зочин илтгэл 1, үндсэн 17 илтгэл, ханын 9 илтгэлийг хэлэлцүүллээ.

Хуралдааны илтгэлүүдээс:

Хот төлөвлөлт, дэд бүтцийн хөгжлийг эрсдэлийн үнэлгээтэй уялдуулах

Улаанбаатар хотын түгжрэл, барилгажилтын нягтрал нь аврах ажиллагааны хугацаанд шууд нөлөөлдөг тул төрийн бодлогын түвшинд шийдэх,

Гэр хорооллын гал түймэр, цахилгаан ачааллын эрсдэл, ус зайлуулах болон замын сүлжээний хүртээмж нь хүний аюулгүй байдал, амь насны эрсдэлийг нэмэгдүүлж байна.

GeoAI, GPS дата, олон төвт өгөгдлийн шинжилгээ зэрэг шинэ технологид суурилсан эрсдэлийн зураглал нь шийдвэр гаргалтад шинэ гарц болж байна.

Эрүүл мэнд, боловсрол болон нийтийн үйлчилгээний барилга байгууламжийн тэсвэржилтийн үнэлгээг шинэ аргачлалаар хийх,

Гамшгийн эрсдэлийн удирдлага нь хөгжлийн бодлого, хүний эрхтэй салшгүй уялдаатай болохыг эрдэмтэн, судлаачид онцолсон юм.

Хуралд оролцсон судлаачид, байгууллагуудын санал бодол, эрдэм шинжилгээний үр дүн нь Монгол Улсын гамшгаас хамгаалах бодлого, хотын хөгжлийн төлөвлөлт, дэд бүтцийн шинэчлэлд чухал хувь нэмэр оруулах суурь мэдээлэл боллоо.

Хурлын хаалтын үйл ажиллагаанд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг оролцож хэлсэн үгэндээ хотжилт, дэд бүтцийн ачаалал өсөж байгаа өнөөгийн нөхцөл байдал нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын чухал бүрэлдэхүүн болсныг, Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах үйл явц нь зөвхөн батлан хамгаалах бодлогоор хязгаарлагдахгүй, харин иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалсан аюулгүй орчин, тасралтгүй ажиллах дэд бүтэц, гамшгийн эрсдэлийг бууруулах хууль эрх зүйн орчин, хүний эрхэд суурилсан хотын засаглал зэрэг өргөн хүрээний асуудлыг хамардаг гэдгийг тодотголоо. Гамшгийн эрсдэл нь хүний үндсэн эрхүүдэд шууд нөлөөлж байгаа тул эрсдэлийн удирдлагыг хот байгуулалт, үйлчилгээний хүртээмж, нийгмийн эмзэг байдлыг бууруулах бодлоготой уялдуулах шаардлагатайг тэмдэглэлээ. Мөн энэхүү хурал нь гамшигт тэсвэртэй дэд бүтцийг хөгжүүлэхэд шинжлэх ухаан, судалгааны нотолгоо чухал үүрэгтэйг харуулсан бөгөөд олон улсын сайн туршлага, үндэсний хэрэгцээг уялдуулах боломжийг бий болгосон гэдгийг онцлоод хамтран зохион байгуулсан байгууллагууд болон оролцогч эрдэмтэн судлаачдад талархал илэрхийлж, энэхүү хамтын ажиллагаа нь гамшигт тэсвэртэй хот, улмаар гамшигт дасан зохицох чадвартай нийгмийг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна хэмээн онцоллоо.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнүүд мэргэшүүлэх сургалтад хамрагдлаа

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал нь зөвхөн дүрэм, журам мөрдүүлэх асуудал бус байгууллагын тогтвортой үйл ажиллагаа, хүний нөөцийн бодлого, удирдлагын манлайллын салшгүй хэсэг.

Хяналт, шалгалтыг орон нутгийн онцлогт тохируулан зохион байгуулж, шуурхай арга хэмжээг хэрэгжүүлэхийг анхааруулав

Тус хяналт, шалгалт нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн түвшинд аливаа болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг арилгах, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангуулах, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, байгаль орчныг хамгаалах, аюулгүй амьдрах, ажиллах ээлтэй орчныг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байгаа нэгдсэн арга хэмжээ юм.

Хүүхэд, багачууд албаны онцлогтой танилцаж, гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүллээ

Степп Аренад гурван өдөр үргэлжилсэн тус фестивалд оролцсон 500 гаруй хүүхэд багачууд, 300 орчим эцэг эх, асран хамгаалагчдад гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгож, албаны онцлогийг танилцууллаа.