Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын Онцгой комиссын дарга Х.Ганхуяг нийслэлийн Онцгой Байдлын газрын удирдлагууд болон 9 дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга нартай уулзаж, үүрэг чиглэл өглөө.

Хүн ам олноор төвлөрсөн нийслэл хотод обьектын гал түймэр, халдварт өвчний тохиолдол буурахгүй байгаа нь салбарын нэн тэргүүний анхаарах асуудал болоод байгааг Шадар сайд онцолсон юм. Улсын хэмжээнд сүүлийн 7 жилийн хугацаанд тохиолдсон гамшиг, аюулт үзэгдэл, ослын 66.4 хувь нь нийслэлд бүртгэгдсэн байна.
Энэ нь гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээг бүх нийтийн оролцоонд тулгуурлан зохион байгуулах, нэн ялангуяа иргэдийг өөрийгөө болон бусдыг авран хамгаалах ажиллагаанд сургах, мэдлэг, дадлага олгох ажлыг тогтмол үр дүнтэй зохион байгуулж, иргэдийн сонор сэрэмжийг дээшлүүлэх шаардлагатайг харуулж байгаа юм.

Мөн Онцгой байдлын байгууллагын чадавхыг бэхжүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах, гамшгаас хамгаалах сургалтыг бүх шатанд үр дүнтэй зохион байгуулах, алба хаагчдыг чадавхжуулах, нийгмийн баталгааг сайжруулах тал дээр анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Тэрээр Онцгой байдлын байгууллагын анги, салбарын удирдлагууд алба хаагчдынхаа аюулгүй байдлыг хангах, сахилга батыг сайжруулахад анхаарч, шат шатандаа хяналт тавьж ажиллах, нийт алба хаагчдын эрүүл мэнд, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, дүрэм, журмыг чанд баримталж, өдөр тутамдаа мөрдөж хэвшүүлэхийг үүрэг болголоо.
2025/12/04
Шинэ мэдээХөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал нь зөвхөн дүрэм, журам мөрдүүлэх асуудал бус байгууллагын тогтвортой үйл ажиллагаа, хүний нөөцийн бодлого, удирдлагын манлайллын салшгүй хэсэг.
2025/12/04
Шинэ мэдээТус хяналт, шалгалт нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн түвшинд аливаа болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг арилгах, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангуулах, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, байгаль орчныг хамгаалах, аюулгүй амьдрах, ажиллах ээлтэй орчныг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байгаа нэгдсэн арга хэмжээ юм.
2025/12/04
Шинэ мэдээСтепп Аренад гурван өдөр үргэлжилсэн тус фестивалд оролцсон 500 гаруй хүүхэд багачууд, 300 орчим эцэг эх, асран хамгаалагчдад гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгож, албаны онцлогийг танилцууллаа.