Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан ДХИС-аас зохион байгуулсан “Шилдэг бүтээл 2025” уралдааны “WOS, SCOPUS-д бүртгэлтэй сэтгүүлд нийтлүүлсэн өгүүлэл” төрөлд Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Гамшиг судлалын төвийн эрхлэгч, доктор, ахлах дэслэгч Б.Одгэрэлийн “Monitoring Vege-tative Stages of Spring Wheat (Triticum Aestivum L.) with Sentinel-1 Sentinel-2 Imagery in Bor-nuur soum, Tuv province Mongolia” сэдэвт өгүүлэл тэргүүн байр эзэллээ.

Мөн “Оюуны өмчийн газрын патенттай инновацын шилдэг бүтээл” төрөлд Шинжлэн магадлах ухааны сургуулийн Шинжлэн магадлахуй судлалын төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан-багш, цагдаагийн дэд хурандаа Э.Батбаяр, Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Гамшиг судлалын төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан-багш, ахмад Б.Ганзагас нарын “Гарын мөр илрүүлэх соронзон нунтаг MGL-Magnetic” бүтээл тэргүүн байрт тус тус шалгарсан байна.

Тус уралдааныг “WoS, Scopus-т бүртгэлтэй сэтгүүлд нийтлүүлсэн өгүүлэл”, “Зохиогчийн эрхийн гэрчилгээтэй шилдэг ном, бүтээл”, “Оюуны өмчийн газрын патенттай инновацын шилдэг бүтээл” гэсэн гурван төрлөөр зохион байгуулж, шилдгүүдийг тодруулсан юм.
Цаашид аюулгүй байдал, хууль зүй, дотоод хэргийн салбарын тулгамдсан асуудлыг тодорхойлох, шинэ санаа, инновац нэвтрүүлэх, сайжруулах арга замыг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулах, эрдэмтэн, судлаачдын судалгааны ажлын үр дүнг эргэлтэд оруулах, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
2025/12/02
Шинэ мэдээХөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал нь зөвхөн дүрэм, журам мөрдүүлэх асуудал бус байгууллагын тогтвортой үйл ажиллагаа, хүний нөөцийн бодлого, удирдлагын манлайллын салшгүй хэсэг.
2025/12/02
Шинэ мэдээТус хяналт, шалгалт нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн түвшинд аливаа болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг арилгах, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангуулах, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, байгаль орчныг хамгаалах, аюулгүй амьдрах, ажиллах ээлтэй орчныг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байгаа нэгдсэн арга хэмжээ юм.
2025/12/02
Шинэ мэдээСтепп Аренад гурван өдөр үргэлжилсэн тус фестивалд оролцсон 500 гаруй хүүхэд багачууд, 300 орчим эцэг эх, асран хамгаалагчдад гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгож, албаны онцлогийг танилцууллаа.