Бямба гарагийн орой Австралийн баруун хэсэгт орших Сидней хотын хойд хэсэгт байрлах Сент Мэри хотын химийн хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрт их хэмжээний дэлбэрэлт болж гал түймэр гарчээ. Тодруулбал химийн хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрт хадгалагдаж байсан химийн бодис хадгалах сав агаарт шидэгдэж асар том хэмжээний галын бөмбөг агаар мандалд үүсгэжээ.

Гал түймэр унтраах, аврах NSW-ийн мэдээлснээр гал түймрийг унтраахаар олон арван гал түймэр унтраах нэгжүүдийн 200 гаруй гал сөнөөгчид 12 цагийн турш тасралтгүй ажилласан ба гал түймэр унтраах үеэр хоёр гал сөнөөгч гэмтэж бэртжээ. Уг гал түймэр нь Сиднейн баруун хэсэгт сүүлийн жилүүдэд гарсан “хамгийн том түймрийн нэг” хэмээн тодорхойлсон ба галын голомтоос 200 метрийн эргэн тойронд аюулгүй байдлын зурвас татаж, иргэд олон нийтийг агаар мандалд тархсан химийн бодис, агаарын бохирдлоос үүдэн цонх, хаалгаа онгойлгохгүй байх, аюулгүй байдлаа хангах заавар зөвлөмжийг өгсөн байна. Гал гарсан шалтгаан тодорхойгүй байна.
Эх сурвалж: bbc.com


2025/12/01
Шинэ мэдээХөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал нь зөвхөн дүрэм, журам мөрдүүлэх асуудал бус байгууллагын тогтвортой үйл ажиллагаа, хүний нөөцийн бодлого, удирдлагын манлайллын салшгүй хэсэг.
2025/12/01
Шинэ мэдээТус хяналт, шалгалт нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн түвшинд аливаа болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг арилгах, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангуулах, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, байгаль орчныг хамгаалах, аюулгүй амьдрах, ажиллах ээлтэй орчныг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байгаа нэгдсэн арга хэмжээ юм.
2025/12/01
Шинэ мэдээСтепп Аренад гурван өдөр үргэлжилсэн тус фестивалд оролцсон 500 гаруй хүүхэд багачууд, 300 орчим эцэг эх, асран хамгаалагчдад гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгож, албаны онцлогийг танилцууллаа.