НҮБ-аас Уур амьсгалын өөрчлөлтийн талаар 2019 онд зохион байгуулагдсан дээд хэмжээний уулзалтын үеэр Энэтхэгийн ерөнхий сайд санаачлан Гамшигт тэсвэртэй дэд бүтцийн эвсэл(CDRI)-ийг байгуулсан. Эвслийн гишүүнээр 47 орон нэгдсэн байдаг ба тэдний нэг нь Монгол Улс юм.
Гамшигт тэсвэртэй дэд бүтэц эвслийн зорилго нь “Ирээдүйн гамшиг болон уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй дэд бүтцийг байгуулахад системтэйгээр дэмжлэг үзүүлэх юм. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтийн Парисын гэрээ, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг, Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан байх” гэж тодорхойлсон байдаг.
Тиймээс Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, ДХИС-тай хамтран “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” - Disaster resilient infrastructure” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 04-нд зохион байгуулах гэж байна.

Тус хуралд ОХУ, БНХАУ, Энэтхэг, БНСУ, АНУ, Монгол улсын эрдэмтэн, судлаачид танхим болон цахимаар оролцож, шилдэг илтгэлүүдтэй танилцан, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
Хурлаас гамшигт тэсвэртэй дэд бүтцийг барьж байгуулах, бэхжүүлэхэд шинжлэх ухааны үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, шинжлэх ухаанд суурилсан бодлого, шийдвэрийг гаргах аргазүйн талаар багц зөвлөмж гаргах бөгөөд байгалийн болон хүний үйл ажиллагаатай холбоотой гамшгийн дэд бүтцэд үзүүлэх нөлөөлөл, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг дээшлүүлэх арга замын талаар харилцан мэдлэг, туршлагаа хуваалцаж, талуудын хамтын ажиллагаа сайжрах боломж бүрдэнэ.
2025/12/01
Шинэ мэдээХөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал нь зөвхөн дүрэм, журам мөрдүүлэх асуудал бус байгууллагын тогтвортой үйл ажиллагаа, хүний нөөцийн бодлого, удирдлагын манлайллын салшгүй хэсэг.
2025/12/01
Шинэ мэдээТус хяналт, шалгалт нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн түвшинд аливаа болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг арилгах, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангуулах, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, байгаль орчныг хамгаалах, аюулгүй амьдрах, ажиллах ээлтэй орчныг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байгаа нэгдсэн арга хэмжээ юм.
2025/12/01
Шинэ мэдээСтепп Аренад гурван өдөр үргэлжилсэн тус фестивалд оролцсон 500 гаруй хүүхэд багачууд, 300 орчим эцэг эх, асран хамгаалагчдад гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгож, албаны онцлогийг танилцууллаа.