Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий /1/ 3 см, Дорноговь /2/ 0.1- 0.3 мм, Дорнод /3/ 0.3 мм- 2 см, Сүхбаатар /13/ 1 мм- 4 см, Хэнтий /14/ 0.5 мм- 4 см цас, бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч Дархадын хотгороор -29...-34 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -21...-26 градус, Алтайн өвөр говиор -5...-10 градус, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор болон нрьийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -10...-15 градус, бусад нутгаар -16...-21 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтний эрч чангарч -21...-23 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 03-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 05-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 03, 04-нд тал хээрийн нутгаар, 05-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 2-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларч Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -30…-35 градус, өдөртөө -19…-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -14...-19 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -10…-15 градус, өдөртөө +1…-4 градус, бусад нутгаар шөнөдөө -17…-22 градус, өдөртөө -6…-11 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

Өвөрхангай аймаг, Хархорин сум Эрдэнэ-толгой баг хураалттай өвс, малын саравч шатаж байна гэсэн дуудлагыг 12:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн 45 дугаар ангийн алба хаагчдыг очиход, 15х9 метрийн хэмжээтэй малын саравч, хураалттай 1000 гаруй боодлын өвс тус тус шатаж байсныг ажиллан унтраасан.

Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сум Хатгал тосгоны Жанчив толгойн “Битүүгийн хаяа” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 100 км, ангийн байрлалаас баруун  зүгт 12 км/ Автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 16:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь 69 дүгээр ангийн алба хаагчдыг очиход,  "Pajero" загварын суудлын автомашин бүрэн шатаж байсныг унтраасан.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 13 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 17:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 65 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Т-ийн 6х11 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Налайх дүүрэг 3 дугаар хороо гал гарч байна гэсэн дуудлагыг 18:59 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Э-ын эзэмшлийн 15х30 метрийн хэмжээтэй ажилласан масло дахин боловсруулах үйлдвэрийн барилга бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР  

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Гамшгийн эрсдэлийг бууруулах “Боосай карт”-д суурилсан сайн дурын тогтолцоо, боловсролын төслийг хэрэгжүүлнэ

Үүнтэй холбогдуулан ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг төслийн багийн гишүүд болох Нагоя их сургуулийн профессор Ясухиро Сузуки, Нагоя их сургуулийн профессор Шоко Иши, МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Ази судлалын тэнхимийн профессор С. Баттулга нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Улсын нөөцөөс туулах чадвартай сайтай автомашин, техник, хэрэгслийг хүлээлгэн өглөө

Энэ хүрээнд Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн аймаг, сумдын Эрүүл мэндийн төв, ЗДТГ, Онцгой байдлын байгууллагын салбар, нэгжүүдэд улсын нөөцөөс туулах чадвартай сайтай  20 автомашин, зарим аймаг, сумдад цас ихээр орж зам даваа хаагдах үед ашиглах автогрейдер 2, ковш 5 ширхэгийг тус тус  хүлээлгэн өглөө. 

Их хүйтнээс мал сүргээ хамгаалъя

Маргааш буюу нэгдүгээр сарын 15-аас нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч шөнөдөө -25...-45 градус, өдөртөө -18...-35 градус хүрч хүйтрэх төлөвтэй байна.