2025 оны 11 дүгээр сарын 26-нд Хонконгийн хойд хэсгийн Тай По дүүрэгт байрлах Ван Фук орон сууцны хотхонд их хэмжээний гал түймэр гарсан. Тус хотхоны 8 блок орон сууцанд 2000 орчим айл өрхөд ойролцоогоор 4600 орчим хүн амьдардаг байна. Гал түймрийн улмаас одоогоор 44 хүн нас барж, 270 гаруй хүнтэй холбоо тогтоож чадахгүй, сураггүй байна гэж Хонконгийн Засгийн газар болон онцгой байдлаас мэдээлжээ.


Одоогоор галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар засварын ажлын үеэр барилгын цонхыг хааж тавьсан полистрол хавтан болон барилга хооронд тавьсан хулсан шат галыг илүү хурдан тархах нөхцөлийг бүрдүүлсэн байж болзошгүй гэж үзсэн байна. Өнөөдөр /2025.11.27/ өглөөний байдлаар орон сууцны хотхоны зарим блокоос утаа гарсаар байгаа бөгөөд уг гал түймэрт засвар үйлчилгээ хийж байсан гурван хүнийг сэжиглэн баривчилжээ.



Гал сөнөөгчид шөнөжин ажилласан ч хэт халалт, өтгөн утааны улмаас 32 давхар орон сууцны хотхоны дээд давхарт хүрч чадахгүй байна. Албаныхны мэдээлснээр орон сууцны дөрвөн блокийн түймрийг бүрэн унтраасан байна. Олон зуун оршин суугчдыг түр хоргодох байранд нүүлгэн шилжүүлж, нүүлгэн шилжүүлэх шаардлагатай хүмүүст яаралтай тусламжийн байрыг хуваарилж байна. Хонгконгийн гал түймрийн албанаас галыг тавдугаар зэрэглэлийн дохиоллын ангилалд оруулсан бөгөөд энэ нь хамгийн ноцтой нь юм. Хонконгт хамгийн сүүлд 17 жилийн өмнө тавдугаар түвшний галын дохиолол өгч байжээ.
Эх сурвалж: reuters.com
2025/11/27
Шинэ мэдээХөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал нь зөвхөн дүрэм, журам мөрдүүлэх асуудал бус байгууллагын тогтвортой үйл ажиллагаа, хүний нөөцийн бодлого, удирдлагын манлайллын салшгүй хэсэг.
2025/11/27
Шинэ мэдээТус хяналт, шалгалт нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн түвшинд аливаа болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг арилгах, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангуулах, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, байгаль орчныг хамгаалах, аюулгүй амьдрах, ажиллах ээлтэй орчныг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байгаа нэгдсэн арга хэмжээ юм.
2025/11/27
Шинэ мэдээСтепп Аренад гурван өдөр үргэлжилсэн тус фестивалд оролцсон 500 гаруй хүүхэд багачууд, 300 орчим эцэг эх, асран хамгаалагчдад гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгож, албаны онцлогийг танилцууллаа.