Монгол Улсын Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Онцгой байдлын байгууллагын 3 алба хаагчийг төрийн дээд одон, медалиар шагналаа.
"Цэргийн гавьяаны одон”-оор Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Б.Бат-Эрдэнэ,

мөн аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Энхбаяр,

“Цэргийн хүндэт медаль”-аар мөн аймгийн Онцгой байдлын газрын Сүхбаатар сум дахь Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Отгонбаяр нарыг шагнасан юм.
Эдгээр алба хаагчид нь гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулж, олон хүний амь нас, аюулгүй байдал, байгаль, дэлхийгээ хамгаалахад онцгой хувь нэмэр оруулж байгаа олон алба хаагчдын төлөөлөл юм.
2025/11/26
Шинэ мэдээХөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал нь зөвхөн дүрэм, журам мөрдүүлэх асуудал бус байгууллагын тогтвортой үйл ажиллагаа, хүний нөөцийн бодлого, удирдлагын манлайллын салшгүй хэсэг.
2025/11/26
Шинэ мэдээТус хяналт, шалгалт нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн түвшинд аливаа болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг арилгах, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангуулах, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, байгаль орчныг хамгаалах, аюулгүй амьдрах, ажиллах ээлтэй орчныг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байгаа нэгдсэн арга хэмжээ юм.
2025/11/26
Шинэ мэдээСтепп Аренад гурван өдөр үргэлжилсэн тус фестивалд оролцсон 500 гаруй хүүхэд багачууд, 300 орчим эцэг эх, асран хамгаалагчдад гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгож, албаны онцлогийг танилцууллаа.