Урьдчилан сэргийлэх мэдээ, зөвлөмжийг шуурхай, хүртээмжтэй хүргэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо

A- A A+

УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Ц.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Архангай аймагт ажиллаж, аймгийн Онцгой комиссын хуралдаанд оролцож, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцан, холбогдох үүрэг чиглэлийг өглөө.

Өвөл-хаврын бэлчээрийн даац нутгийн 46.1 хувьд хүрэлцээтэй,  53.9 хувьд хэтэрч гарсан бөгөөд хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр арваннэгдүгээр сарын 20-ны байдлаар нийт нутгийн 26 хувьд цастай байгаагаас Хашаат, Өгийнуур, Өлзийт, Булган, Эрдэнэмандал сумдын нутгаар 1-5 см цасан бүрхэц тогтсон байна.

Аймгийн хэмжээнд 20.6 мянган толгой мал өвөлжихөөр бөгөөд Чулуут, Тариат, Хашаат, Жаргалант сумын 139 өрхийн 30.5 мянган толгой мал мал отроор өвөлжиж, хаваржих төлөвтэй байна.   

Өмнөх онтой харьцуулахад аймаг, сумын нөөцөд 3 дахин  их, малчид 5 дахин их өвс, тэжээлийн нөөцийг бүрдүүлсэн гэдгийг энэ үеэр танилцууллаа.

Хурандаа Ц.Баярхүү зудын эрсдэлийн үнэлгээ, зудын урьдчилсан төлөв, бэлчээрийн даацын мэдээлэлд үндэслэн өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангах, отроор өвөлжиж, хаваржих иргэдийн тоон судалгааг нарийвчлан гаргаж, төрийн үйлчилгээг тухай бүрт хүргэх ажлыг зохион байгуулах,  иргэд, олон нийтэд зориулсан урьдчилан сэргийлэх мэдээ, зөвлөмжийг шуурхай, хүртээмжтэй хүргэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо. 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнүүд мэргэшүүлэх сургалтад хамрагдлаа

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал нь зөвхөн дүрэм, журам мөрдүүлэх асуудал бус байгууллагын тогтвортой үйл ажиллагаа, хүний нөөцийн бодлого, удирдлагын манлайллын салшгүй хэсэг.

Хяналт, шалгалтыг орон нутгийн онцлогт тохируулан зохион байгуулж, шуурхай арга хэмжээг хэрэгжүүлэхийг анхааруулав

Тус хяналт, шалгалт нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн түвшинд аливаа болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг арилгах, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангуулах, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, байгаль орчныг хамгаалах, аюулгүй амьдрах, ажиллах ээлтэй орчныг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байгаа нэгдсэн арга хэмжээ юм.

Хүүхэд, багачууд албаны онцлогтой танилцаж, гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүллээ

Степп Аренад гурван өдөр үргэлжилсэн тус фестивалд оролцсон 500 гаруй хүүхэд багачууд, 300 орчим эцэг эх, асран хамгаалагчдад гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгож, албаны онцлогийг танилцууллаа.