Зудын эрсдэлийг эрт илрүүлэх чадавхыг бэхжүүлж, санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх шаардлагатайг онцлов

A- A A+

Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, АДАПТ төслийн нэгжээс Цаг уур, орчны шинжилгээний газар, Монголын Үндэсний Давхар Даатгал ХК-тай хамтран “Зудын нөлөөлөлд суурилсан урьдчилсан мэдээ, санхүүжилтийг шийдвэрлэх арга зам ” хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн орлогч суурин төлөөлөгч хадагтай Лин Цао нар оролцож, үг хэллээ

Хурандаа Ц.Уранчимэг хэлсэн үгэндээ “МУЗН-ээс цаг уурын мэдээлэлд суурилсан санхүүжилтийн (Forecast-based financing) механизмыг хэрэгжүүлж эхэлсэн нь эрсдэлийг урьдчилан тооцож, хүндрэхээс өмнө  малчдад шаардлагатай дэмжлэгийг цаг тухайд нь хүргэж урьдчилан хамгаалах тогтолцоонд тодорхой хувь нэмэр болж байна. Энэхүү  улсын болон дотоодын туршлага нь зудын давтамж, эрчим нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд төрийн байгууллагууд бодлого, төлөвлөлтдөө тусгаж, салбар хоорондын уялдаа холбоо дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх шаардлагатай  байна. Тиймээс зудын эрсдэлийг эрт илрүүлэх чадавхыг улам бэхжүүлэх, төрийн байгууллагууд болон олон улсын байгууллага хоорондын мэдээлэл солилцоо, уялдаа холбооны урсгалыг сайжруулах, улмаар даатгалын механизм болон эрт санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлж, гамшгийн эрсдэлийг бууруулах бодлогыг үр нөлөөтэй хэрэгжүүлэхэд энэ удаагийн хэлэлцүүлэг хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Хэлэлцүүлэгт БОНХЯ, СЯ, ХХААХҮЯ, ОБЕГ, ЦУОШГ, МЭГ, олон улсын донор байгууллагууд, элчин сайдын яамдын төлөөлөл, хувийн хэвшлийн болон даатгалын салбарын төлөөлөл биечлэн, 21 аймгийн Онцгой комиссын гишүүд, малчдын төлөөлөл цахимаар оролцсон юм. 

Энэ үеэр ХХААХҮЯ-аас “Сүүлийн жилүүдийн зудын нөхцөл байдал, нөлөөлөл”, УЦУОСМХ-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, др.Д.Гомболүүдэв “2025-2026 оны өвлийн цаг уурын төлөв ба зудын нөлөөлөлд суурилсан урьдчилсан мэдээ”, Монголын үндэсний Давхар даатгал ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Жавхлант “Нөлөөлөлд суурилсан урьдчилсан мэдээг үндэсний давхар даатгалын системд ашиглах нь”  сэдвээр илтгэл хэлэлцүүлж, оролцогчид мэдээллийн урсгал дата мониторинг, малчид өрхийн түвшинд мэдээлэл хүргэх талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Гамшгийн үед шуурхай, зөв шийдвэр гаргах, уялдаа холбоог бэхжүүлэх чадварыг хөгжүүлж байна

Сургалтад оролцогчид аврагч нохойтой зөв харьцах, дохио командын нарийвчилсан ойлголт эзэмших, бодит нөхцөлд ойртуулсан дадлага сургуулилалтаар дамжуулж, нохой-хөтлөгчийн уялдаа холбоо, харилцан итгэлцлийг бэхжүүлж байна.

Ой, хээрийн түймэр эрсдэл бүхий сумдад хөдөлгөөнт бүлэг, хяналтын цэг ажиллаж байна

Тус хөдөлгөөнт эргүүл, хяналтын цэгт Онцгой байдлын байгууллага, Цагдаагийн байгууллага, Байгаль орчны газар болон орон нутгийн мэргэжлийн ангийн нийт 334 ажилтан, алба хаагч, 59 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ